Номин Электроникс

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
1800-2888

Факс:
7577-9999

Номин Холдингийн анхдагч компани болох Номин Электроникс салбар нь анх байгуулагдсан цагаасаа эхлэн 20 гаруй жилийн турш бүх төрлийн цахилгаан бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэн, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг сэтгэл ханамжийн баталгаатайгаар ханган ажиллаж, улмаар энэ салбартаа бүтээгдэхүүний чанар болон стандартаар тэргүүлэгч компани байсаар ирсэн билээ.

Бид өнөөдрийн байдлаар электрон барааны дэлхийн алдартай брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр импортлон, технологийн шинэчлэлт, бүтээгдэхүүний хөгжлийг өөрийн салбар дэлгүүрүүдээр дамжуулан хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэж байна.

Электрон барааны зах зээлд анхдагч болсон бид Монголын айл өрх бүрийн, гэр бүлийн гишүүн бүрийн хэрэглээ, хэрэгцээг бүрэн цогцлоох хүсэл мөрөөдөл маань улам тэлж дан ганц гэр ахуйн цахилгаан бараагаар хязгаарлагдахгүйгээр, бизнесийн тоног төхөөрөмж, мэдээлэл харилцаа холбооны хэрэгсэл, супермаркетийн хөргөлтийн төхөөрөмж, тохижуулалтын тавилга зэргийг импортлон оруулж ирэн үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж байна.

Бидний бас нэгэн бахархдаг зүйл бол Брэнд менежментийг (branding) Монголын хөрсөнд анхлан бий болгосон бөгөөд үүний тод жишээ бол 1974 онд Монголын ШУ-ы Академиас гаргасан Монел брэндийг бид 2000 онд хувь эзэмшин, авч хөгжүүлэн үйлдвэрлэлийн тасалдалгүй байдлыг ханган ажиллаж байгаа явдал юм.

Манай үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд нь:

  • Үндэсний анхдагч цахилгаан барааны брэнд болох МОНЕЛ брэндийн угсралт, худалдаа
  • Гэр ахуйн цахилгаан бараа болон түүний дагалдах хэрэгслийн худалдаа
  • Бизнес тоног төхөөрөмж, мэдээлэл харилцаа холбооны хэрэгсэл
  • Супермаркетийн тавилга хэрэгсэл, хөргөлтийн тоног төхөөрөмж
  • Борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх албан ёсны засварын төв
  • Цахилгаан барааны сэлбэг, материалын худалдаа
  • Програм хангамжийн үйлчилгээ
  • Техник хангамжийн засвар, үйлчилгээ

Бид бүхэн хэрэглэгчиддээ улам ойртон ажиллах үүднээс Монгол улсын хэмжээнд Номингийн 25 салбар дэлгүүр, Улаанбаатар хотод 200 гаруй гэрээт диллер, хөдөө орон нутагт 20 гаруй гэрээт борлуулагчтай бөгөөд мөн eshop.nomin.mn цахим дэлгүүр зэрэг борлуулалтын сувгуудаараа дамжуулан манай 200 гаруй ажилтан, албан хаагчид, борлуулагчид маань хэрэглэгч танд хүрч үйлчлэхдээ баяртай байдаг.

Номин Электроникс нь эх орондоо төдийгүй олон улсад бизнесийн хүрээгээ тогтвортой хөгжүүлэн тэлж, дэлхийд аль хэдийнээ танигдсан Samsung, Sony, Philips, Hitachi, Toshiba, HP, Beko, Grundig, Gorenje, Bosch, Whirpool, Lexmark, LG, Casio, Ariston, Tefal, зэрэг борлуулалтаараа тэргүүлэгч 40 гаруй орны 70 гаруй брэндийг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчиддээ хүргэж байна. 2014 онд дэлхийд алдартай Apple, Asus брэндийн албан ёсны эрхийг авч, Монголын зах зээлд амжилттайгаар байршуулан ажиллаж байна.

Хоног хугацаа, цаг минутаар хувьсан өөрчлөгдөж буй технологийн шинэчлэлт, хэв маяг, өнгө төрхийг дагах электрон бараа бүтээгдэхүүний хөгжилтэй хөл зэрэгцэн алхаж, хүсэл зорилгоо нэгтгэн, хэрэглэгч үйлчлүүлэгч бүртээ хамгийн шинэлэг соргог бүхнийг хүргэхээр зорин ажиллах нь бидний бизнесийн гол амжилтын хэмжүүр, үүрэг билээ.

Он цагийн хэлхээс:

1974 - Оросын үйлдвэрийн “Р&Д” лабортори байгуулагдаж хамгийн анхны бүтээгдэхүүн болох ЖТ-4, ЖТ-5 хэмээх биологийн багаж хэрэгслийг үйлвэрлэсэн.

1985 - Анхны микро компьютерыг угсарсан.

1989 - Хамгийн анхны 19 инчийн ийн хар цагаан телевизорыг угсарсан.

1990 - Анхны 14 инч, 21 инчийн өнгөт телевизоруудыг угсарсан.

1994 - Номин Электроникс үүсгэн байгуулагдав.

1996 – Номин Электрониксын цахилгаан барааны 4 дэлгүүр нээлтээ хийв.

1998 - Засвар, үйлчилгээний төв, цахилгаан барааны төрөлжсөн 2 дэлгүүр, Panasonic брэндийн үзүүлэнгийн танхим нээлтээ хийв.

2000 - Улсын их дэлгүүрт брэндийн үзүүлэнгийн танхим байгуулав.

2000 - Монел брэнд нь нэрээ Номин- той хувааж эзэмших болсноор НОМИН-МОНЕЛ үгнүүд нь салшгүй холбоотой ойлголт болсон.

2001 - Номин электроникс нь Монел брэндийг өөрийн эзэмшилд авч өнөөдрийг хүртэлх хугацаанд авч явж, “Монел” брэндийн нэрийг улам бүр хөгжүүлж  гэр ахуйн болоод албан хэргэцээний 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Үүнээс дурьдвал LCD LED Plasma TV, DVD player, Home theatre, Notebook, All-in-one Tablet PC, хөргөгч, угаалгын машин, индүү, ус буцалгагч, будаа агшаагч, тоос сорогч, халаагуур, уртасгагч залгуур зэрэг олон бүтээгдэхүүнийг та мэднэ.

2014 - Дэлгүүрийн нэгдсэн менежмент хийж үйл ажиллагаагаа улам өргөжүүлсэн.


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2016-04-30
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2011.84 2013.00 2019.00 2009.00 2021.00
EUR 2290.78 2275.00 2310.00 2247.00 2341.00
GBP 2944.13 2915.00 2965.00 2895.00 2994.00
CNY 310.46 310.00 311.70 309.30 312.20