Номин Кидс цэцэрлэг

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 2-р хороо, “Номин Юнайтед”-н урд талд "Номин Кидс" цэцэрлэг

Утас:
94219898, 88089788, 91206958

БИДНИЙ ТУХАЙ:

Монгол улсад хүүхдийн цэцэрлэгийн тулгамдсан асуудал үүссэн байгаатай холбогдуулан “Номин Холдинг” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Номин Кидс хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг анх 2013 оноос эхлүүлж олон улсын жишигт хүрэхүйцээр байгуулан ажиллуулж байна. Хүүхдийн сурч хүмүүжих орчинг цэцэрлэгийн стандартын шаардлагын дагуу барьж тохижуулсан, тохилог зориулалтын анги танхимтай бөгөөд мэргэжлийн багш нараар 100% хангагдсан боловсон хүчинтэй юм. “Эко стандарт” магадлан итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр баталгаажсан тоглоом, ахуйн хэрэгслээр иж бүрэн тохижуулан тохилог чанартай, баталгаатай орчинг бүрдүүлж чадсан.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Хүүхдээ дээдлэе

Хөгжлийг эрхэмлэе

БИДНИЙ УРИА

Улсын сайн нь хүнээсээ

Хүний сайн нь хүүхдээсээ

Уриан дор Зөв Монгол хүүхдийг хүмүүжүүлнэ

Эрүүл биед саруул ухаан оршино.

Эрүүл өсөж, ихийг сурна.

 

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:

Уран хөдөлгөөнт гимнастик, дуу хөгжим, бүжиг, шатар даам, IQ хөгжүүлэх сургалт, Сампингийн сургалт, Монголын уламжлалт хөлөгт тоглоомын дугуйлан зэрэгт цэцэрлэгт явж байхын хажуугаар үнэгүй хамрагдах боломжоор хангаж өгсөн нь хүүхдийн авьяасыг нь нээн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа явдал юм.

Илчлэг чанартай, эрүүл хоолоор өдрийн 5 удаа үйлчилдэг, мэргэжлийн эмчтэй нь хүүхдийн эрүүл өсөн бойжих боломжийг бүрэн бүрдүүлж чадсан билээ.

ШАГНАЛ: 

- Нийслэлийн тэргүүний цэцэрлэг батламж

- Хан-Уул дүүргийн “Тэргүүний тохижилттой цэцэрлэг” өргөмжлөл  

- БСШУЯ-ны “Сайн үйлсийн Эзэн” өргөмжлөл

- Grand Expo салбарыг судлах үндсэн ажиллагааны нийгэмлэгээс “Топ Стандарт” цом, өргөмжлөл зэрэг шагналуудыг тус тус аваад байна.