Эко Пластик үйлдвэр

Хаяг:
СХД, 20-р хороо, Орбитын гудамж, Улаанбаатар импекс

Утас:
976-11-313232, 976-99212152, 976-99212182

Имэйл:
ulziibat.p@nomin.net

Манай үйлдвэр нь хуванцар бүтээгдэхүүн болон нийлэг уут үйлдвэрлэх тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон бөгөөд төрөл бүрийн хуванцар бүтээгдэхүүн, гялгар уут үйлдвэрлэхээс гадна хоёрдогч түүхий эд буюу дахиварыг дахин боловсруулж бүтээгдэхүүн болгодгоороо давуу талтай юм.

Тус үйлдвэрт захирал, үйлдвэрийн дарга, инженер, борлуулалтын менежер, нягтлан бодогч, найман оператор, гурван ангилан ялгагч бүхий мэргэшсэн ажилчдаас бүрдсэн 16 хүнтэй чадварлаг баг ажилллаж байна.

Эрхэм зорилго

Эрүүл эко орчныг дээдэлсэн анхдагч, үлгэр жишээч, үндэсний хэмжээний үйлдвэрлэгч болоход оршино.

Манай уриа

“Эх дэлхийн төлөө цохилох зүрх - Эко Пластик”

Бид шинэ түүхий эдээ БНСУ, БНХАУ-аас худалдан авдаг. Одоогийн байдлаар бид бүх төрлийн нийлэг уут, түгээлтийн хайрцгийг 100% шинэ түүхий эд, хогийн савны орцонд 30% дахиварыг ашиглан үйлдвэрлэж байна.

Мөн бид хоёрдогч түүхий эд болох бүх төрлийн гялгар уут, хуванцар сав, лаазыг “Номин Холдинг” ХХК-ийн цэвэрлэгээний албатай гэрээ хийж, Номингийн салбар дэлгүүрүүдээс гарах хаягдлыг худалдан авч дахин боловсруулж байгаа бөгөөд цаашид бүх төрлийн хаягдал хуванцар, гялгар уутыг чанарын өндөр түвшинд боловсруулан үйлдвэрлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Манай үйлдвэр нь:

  • Байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хуванцар материал, нийлэг уутны хог хаягдлын тархалтыг зогсоох
  • УБ хотын үйлчилгээний салбаруудыг гялгар тор, хогийн уут, хуванцар бүтээгдэхүүнээр хангах
  • МУ-ын иргэнийг ажлын байраар хангах, ажилчдын нийгмийн халамжийн асуудал шийдвэрлэх, ажлын байрны нөхцлийг дэмжих үндэслэлээр Сонгино-Хайрхан дүүргийн 20-р хороо, Орбитын гудамж, Улаанбаатар импексийн хашаанд “УБ Импекс” ХК-ийн хөрөнгө оруулалттайгаар салбар үйлдвэр нь болж байгуулагдсан.

Хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шугам:

CHX-528T маркийн хуванцар цутгах машин нь PP/PE/PET төрлийн материал ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ба хэвтээ тэнхлэгийн дагуу шахах голтой, гидро систем бүхий бүрэн автомат машин юм.Цагт 350-360кг хуванцар хайлуулж цутгах чадалтай.

 

CHX-528T нь autoloader/автомат тэжээгч/, chiller/хэв хөргөгч/, dryer/түүхий эдийг үлээн жигд хуваарилагч/ зэрэг туслах тоног төхөөрөмжтэй.

 

Crusher буюу бутлах машин нь хоёрдогч түүхий эд болон үйлдвэрлэлийн явц дахь гологдол бүтээгдэхүүнийг бутлан дахин ашиглах боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр бид хаягдал гаргалгүйгээр бүх түүхий эдээ бүтээгдэхүүн болгох бүрэн боломжтой.

 

Washer буюу угаах машин нь бохир хоёрдогчтүүхий эд, материалыг угаадаг.

 

 

Гялгар уут үйлдвэрлэлийн шугам:

Smasher буюу бутлах, угаах машин нь бохир нийлэг уутыг угаан буталдаг. Гаралтын багтаамж цагт 200-250кг.

 

Granulator буюу үрэл хийх машин нь хаягдал гялгар уут болон үйлдвэрлэлийн явц дахь гологдол уутыг бутлагдсаны дараа хайлуулан үрэл болгодог. Цагт 40-42кг түүхий эд боловсруулах хүчин чадалтай.

 

Blowing буюу үлээх машин нь түүхий эдийг хайлуулан үлээж нийлэг туузыг боловсруулдаг. Цагт 25-30кг түүхий эд боловсруулах хүчин чадалтай.

 

Corona treater төхөөрөмж нь үлээлтээр бий болсон нийлэг туузыг тэнийлгэн хэвлэлтэнд бэлдэнэ

 

                               

Printing буюу дөрвөн өнгийн гүн хэвлэлийн машин нь 10-600 мм өргөнтэй хэвлэнэ.Цагт 1,500–2,700ширхэг уут хэвлэх чадалтай.

 

Bag making буюу уут таслах машин нь үечилсэн болон үргэлжилсэн ажиллагаатай,

өдөрт 3,000-5,400ш тор үйлдвэрлэх хүчин чадалтай.

 

Punching буюу уутны гогцоо бариул хийх гидро шахуургат машин. Нэг даралтаар15-30ш давхарласан уутанд бариул гаргах боломжтой.

 


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-11-21
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2445.66 2443.00 2446.50 2442.00 2450.00
EUR 2874.38 2871.00 2877.00 2849.00 2898.00
CNY 368.69 368.00 368.90 366.70 369.30
RUB 41.21 40.90 41.40 40.44 43.32