Номин Даатгал

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
1800-2888

Факс:
7577-9999

Вэбсайт:
http://insurance.nomin.net

КОМПАНИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

“Номин Даатгал” ХХК нь анх 2001 онд Номин Холдингийн охин компаниар үүсгэн байгуулагдсан. Чадварлаг удирдлага, нэг санаатай хамт олны хүчээр даатгалын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулан монголдоо нэр хүнд бүхий өөрийн байнгын харилцагчдтай компани болж минут секундээр үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр байна.

Бид гадаад, дотоодын бүх салбарын томоохон пүүс, компаниуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдтэй урт хугацаанд хамтын ажиллагаатай байхыг эрхэм зорилгоо болгон ажилладаг бөгөөд өөрийн  даатгалын бүтээгдэхүүнүүдийг тухайн байгууллага, иргэдийн хүсэл сонирхол, үйл ажилллагаанд нь нийцүүлэн уян хатан нөхцөлтэйгээр  цаг алдалгүйгээр даатгалын мэргэжлийн цогц үйчилгээг үзүүлэхийг цаг ямагт эрмэлзэн ажилладаг билээ.

ДАВУУ ТАЛУУД:

  • Үндэсний хөрөнгө оруулалттай компани
  • Даатгуулагчдийн тоо харьцангуй олон тул эрсдэлийг хангалттай тараан байршуулсан
  • Давхар даатгалын өндөр хамгаалалт
  • Харилцагчийн хэрэгцээнд тулгуурлан боловсруулсан бүтээгдэхүүн
  • Харилцагчдыг халамжлах үйлчилгээ
  • Даатгалын чиглэлээр сургалт зөвлөгөө өгөх үйлчилгээ
  • Эрсдэлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ
  • Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны бүх төрлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ
  • Хураамж төлөх хөнгөлттэй нөхцөлүүд
  • Нөхөн төлбөрийн дуудлагын үйлчилгээ 24 цагаар
  • Хөдөө орон нутагт 21 салбартай
  • Улсын их дэлгүүр дээр ирж даатгуулсан тохиолдолд НОМИН БОНУС КАРТ ашиглах боломжтой.

БИДНИЙ АМЖИЛТ:

  • 2015 онд ГРАНД ЭКСПОР 2015 ТОП ДААТГАЛЫН КОМПАНИ-иар шалгарсан
  • 2013 онд СЗХ-ны үзүүлэлтээр НӨХӨН ТӨЛБӨРӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИ-иар шалгарсан
  • 2012 онд МММХүрээлэнгийн Гранд экспогоос ТОП ДААТГАЛЫН КОМПАНИ-аар шалгарсан
  • 2010 онд МҮХАҮТанхимаас ТОП ДААТГАЛЫН КОМПАНИ-аар шалгарсан.
  • 2009 онд үйл ажиллагаа, үйлчилгээний үр дүнгээр шилдэг даатгалын компани-аар шалгарсан.
  • 2008 онд Монголын топ 3 даатгалын компанийн нэг-ээр шалгарсан.
  • 2007 онд иж бүрэн даатгалын үйлчилгээгээрээ Монголын Үндэсний шилдэг үйлчилгээ-ний нэгээр шалгарч Үлэмжийн чанар батламж гардан авсан.
  • 2004 онд ХЭРЭГЛЭГЧИЙГ ХААНД ӨРГӨМЖИЛСӨН ХАМТ ОЛОН өргөмжлөл хүртсэн.
  • 2003 оны үйлчилгээний ШИЛДЭГ БРЭНД-ээр шалгарсан.

ДААТГАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД:

Хөрөнгийн даатгалууд:

Ø Эд хөрөнгийн даатгал

  • Үл хөдлөх хөрөнгийн даатгал
  • Тоног төхөөрөмжийн даатгал
  • Орон сууцны даатгал
  • Барьцаа хөрөнгийн даатгал
  • Бараа материалын даатгал
  • Автотээврийн хэрэгслийн даатгал
  • Ачаа тээврийн даатгал
  • Хүнд машин механизмын даатгал
  • Ашигт малтмал, уул уурхайн иж бүрэн даатгал
  • Газрын тосны бүтээгдэхүүний иж бүрэн даатгал
  • Иргэний агаарын хөлгийн даатгал
  • Барилга угсралтын багц даатгал
  • Газар тариалангийн даатгал
  • Мал амьтдын даатгал
  • Электрон барааны даатгал

Хариуцлагын даатгалууд:

  • Жолоочийн хариуцлагын даатгал
  • Тээвэрлэгчийн хариуцлагын даатгал
  • Байгууллагын хариуцлагын даатгал
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлагын даатгал
  • Бүх төрлийн мэргэжлийн хариуцлагын даатгал
  • Хуулийн хариуцлагын даатгал
  • Ажил олгогчийн хариуцлагын даатгал
  • Иргэний агаарын хөлөг эзэмшигчийн хариуцлагын даатгал

 

 

 

 

Амь нас, эрүүл мэндийн даатгалууд:

  • Хувийн эрүүл мэндийн даатгал
  • Гэнэтийн ослын даатгал
  • Олон улсын аялалын даатгал
  • Жуулчдын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал
  • Хөдөлмөрийн чадвараа түр алдалтын даатгал
  •  

Санхүүгийн даатгалууд:

  • Бэлэн мөнгө, үнэт цаасны даатгал
  • Зээлийн эрсдлийн даатгал
  • Бизнесийн тасалдлын даатгал

 

 

 

САЛБАР НЭГЖ:

“Номин Даатгал” ХХК нь Монголын даатгалын зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш бүтээгдэхүүн үйлчилгээгээ Монгол Улсын хэмжээнд иргэн бүрт хүрч ажиллахаар зорилт тавьж ажилласны дүнд орон нутагт 19 салбар, Улаанбаатар хотод 4 салбар, 3 төлөөлөгчийн газар, 7 санхүүгий үйлчилгээний цэгээр дамжуулан өөрийн үйлчилгээг хүргэж байна. Цаашид ч энэ зорилтоо биелүүлж, иргэд байгууллагад хүрч үйлчлэхийн тулд салбар төлөөлөгчийн газрын тоог нэмэгдүүлэн хэрэглэгчид улам бүр ойртон ажиллах боломжийг байнга эрэлхийлсээр байх болно.