Номин фейшн

Хаяг:
Борлуулалтын алба: Улсын Их Дэлгүүрийн 1.5 давхарт, Номин Фейшн оффис, Улаанбаатар хот 15172 Захиргааны алба: “Номин Юнайтед”, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Х-2316

Утас:
75778888, 1800-2888

Факс:
7577-9999

Имэйл:
fashion@nomin.net

Вэбсайт:
http://fashion.nomin.net/

Бидний тухай:

Бэлэн хувцасны импортын худалдаа, үйлчилгээ үзүүлдэг Номин Трейдинг ХХК-ийн Номин Фейшн  салбар нь “Монгол хүн бүрт брэнд хэрэглээг мэдрүүлж, дэлхийн Фейшн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг олгох” эрхэм зорилготой  2003 оны 08 сард байгуулагдсан. Нэр хүндтэй, загварлаг, чанартай брэнд бэлэн хувцасыг эрэлхийлдэг Номингийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахаар анхны брэнд тасгуудаа Улсын Их Дэлгүүрт нээсэн түүхтэй.

2003 оноос эхлэн гэрээ хийсэн  анхны түншүүд  Tom tailor, Puma, Coccodrillo,Casa moda, The North Face, Geox, Clarks, Rieker, Giudi, Marino Orlandi, Golden point, Pompea, Bellafonte, Daniel Hechter, Royrobson, Bugatti брэндүүдтэй  бид одоог хүртэл урт удаан тогтвортой хамтран ажиллаж байна.  

2010 онд Германы нэр хүндтэй  s.Oliver брэндийн ажил хэрэгч болон чөлөөт загварын эмэгтэй, эрэгтэй, хүүхдийн 5 тасгийг Улсын Их Дэлгүүрт нээснээр бүх насныханд зориулсан Фейшн зах зээл рүү үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

2013 онд 10 жилийнхээ ойгоор анхны Франчайз салбар Mango дэлгүүрийг Улсын их дэлгүүрт нээж, 20-45 насны охид бүсгүйчүүдэд дэлхийн Фейшн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг анхлан бий болгосон.

2014 онд  Франчайз эрхтэй Next, Terranova, Calliope дэлгүүрүүдийг Улсын Их Дэлгүүр, Номин Их Дэлгүүрт нээж, дундаж орлоготой бүх насны хэрэглэгчдийг дэлхийн Фейшн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг дахин бий болголоо.

2015 онд бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж хөдөө орон нутгийнхаа хэрэглэгчдэд улам ойртон Дархан салбарт Terranova дэлгүүрээ нээсэн.

Бидний үйл ажиллагаа:

2017оны сүүлийн хагас жилийн байдлаар бид Франчайз дэлгүүр-9, албан ёсны эрхтэй брэнд 83, үүнээс онцгой эрхтэй брэнд 29, Номингийн сүлжээ дэлгүүр31 борлуулатын цэгт 1охин компани, нийт 250гаруй ажилчид, гадаад дотоодын 100гаруй түншүүдтэй хамтран үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж 2016онд Улсын их дэлгүүр Calliope болон Олл март салбарт Terranova, 2017онд Наадам Центр салбарт Terranova, Calliope, Улсын их дэлгүүрийн 1давхарт цаг, гоёл чимэглэлийн тасгуудыг шинээр нээн ажиллуулаад байна.

Мөн бид 2018онд албан ёсны онцгой эрхтэйгээр Туркийн алдарт брэнд Koton, Испаний XTI shoes brand, Италийн MIRIADE брэндүүдийг нээн ажиллуулахаар төлөвлөж байна.

Бидний цар хүрээ:

2017 оны сүүлийн хагас жилийн тоон үзүүлэлтээр Номин Фейшн салбар нь Монгол дахь импортын бэлэн хувцасны зах зээл тэр дундаа Франчайз бэлэн хувцасны зах зээл, хүүхдийн брэнд бэлэн хувцасны зах зээл, цаг гоёл чимэглэлийн зах зээлийг тус тус тэргүүлээд байна.