Номин Мишээл ХХК

Хаяг:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Мишээл барилгын их дэлгүүр, 2 давхар. Утас: (+976) 7000 5252

Утас:
7000-5252

Вэбсайт:
Nomin.mn

Компанийн  товч  танилцуулга:

Монгол Улсад анхны БАРИЛГЫН ХАЙПЕРМАРКЕТ-ийг бий болгох зорилгоор 2018 оны 1 дүгээр сард барилгын салбарын томоохон төлөөлөл болох Номин Стандарт барилгын материалын төв, МММ Трейд ХХК нэгдэн Номин Мишээл ХХК-г байгуулсан.  

Номин Мишээл ХХК нь барилгын салбартаа хамгийн том дотор заслын материалыг импортлогч, ханган нийлүүлэгч, барилга, үйл хөдлөх хөрөнгийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын тулгуур багана болж, бүгдийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн бүтээн байгуулалт юм. 

Нийт 4350 метр квадрат бүхий талбай, хамгийн сүүлийн үеийн шинэ загварын шоурүүм, бүх төрлийн барилгын материалыг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн Монголын хамгийн том БАРИЛГЫН ХАЙПЕРМАРКЕТ юм.

ҮНДСЭН ЧИГЛЭЛ

  • Лифт, урсдаг шал
  • Чулуун хийц, плита, бетон хийц
  • Ханын цаас
  • Шал, хивс, дрож
  • Ариун цэврийн өрөөний тоноглол, сантехник
  • Хаалга
  • Будаг
  • Дээврийн материал
  • Заслын материал
  • Хөшиг
  • Обжур, гэрэлтүүлэг
  • Цахилгаан
  • Шилэн хийц
  • Декор
  • Фасад
  • Хөдөлмөр хамгаалал, багаж тоног төхөөрөмж
  • Агааржуулалт, салхивч гэсэн бүтэцтэйгээр дэлхийн дунд болон дундаас дээш түвшний брэндийн албан ёсны дистрибьюторын эрхтэй 120 орчим компанитай хамтран ажиллаж байна.

Эрхэм зорилго:

Монголын ард түмэн, барилгын компаниуд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчдэд сайн чанарын, өргөн сонголттой, байгаль орчин хүний биед хор нөлөөгүй ISO олон улсын стандартыг бүрэн хангасан, дэлхийн брэнд болсон барилгын дотор заслын материалуудаар тав тухтай орчинд түргэн шуурхай үйлчилгээг хүргэх мэргэжлийн баг байна.

Номин Мишээл Хайпермаркет нь байрлалын хувьд

  • Улаанбаатар хотын замын түгжрэлгүй бүс
  • Зай талбай томтой машины зогсоолтойгоороо давуу талтай.

Бидний давуу тал:

  • Монголын хамгийн том барилгын Хайпермаркет
  • Картын бонус
  • Дизайнерын үйлчилгээ 
  • Өндөр чанар, өргөн сонголт 
  • Үнэгүй хүргэлт 
  • Тусгай хөнгөлөлттэй үнэ 
  • Худалдааны арвин туршлага 

Хамтарч ажилласан томоохон төсөл компаниуд:

Номин констракшн ХХК

Хурд групп ХХК

Орчлон констракшн ХХК

Алтай констракшн ХХК

ХААН Банк

Бэрэн групп ХХК

Чин булаг ХХК

Изо Хаус ХХК

Гангар Инвест ХХК

Бүрд констракшн ХХК

Баядах өргөө ХХК

Өгөөмөр Монгол ХХК

White fenix ХХК

Мон метал ХХК

Оюу толгой ХХК

Газар холдинг ХХК

Koyoto ХХК

Дако ХХК

Дэстинэйшн Монгол ХХК гэх мэт 50 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж, бүх нийтийг орон сууцжуулах их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.