Захирлын мэндчилгээ

Бидний үйл ажиллагаатай танилцан цахим хуудсанд маань зочилж буй танд талархал илэрхийлье.
Номингийн хамт олон бид улс орныхоо мандан бадрах, өргөжин хөгжих үйлсэд 24 дэх жилдээ хувь нэмэрээ оруулан хэрэглэгч түншээ эрхэмлэн дээдэлж, зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхлэн, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулсан олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн хөгжингүй, манлайлагч компани болох эрхэм зорилготойгоор цаг ямагт хичээнгүйлэн ажиллаж байна. 

          Бизнесийн гараагаа эгэл жирийн замналаар даруухан эхлэсэн бид өнөөдрийн энэхүү олон улсын түвшиний өндөрлөгт хүрнэ гэдгийг төсөөлөөгүй хэдий ч ихийг хийж бүтээх хүсэл зорилго, тэмүүлэл бидний сэтгэлд дүүрэн байсан юм. Зорилго, тэмүүлэл, зүтгэлийг өөрсдийн бизнесийнхээ тулгын гурван чулуу болгож чадсан бид өдрөөс өдөрт өргөжин тэлж, өөдлөн дэвжсээр байна. Дэлхийн энтэй сэтгэж тэр чинээгээрээ хийж бүтээх гэсэн бидний чин хүсэл зорилго өнөөдөр биелэлээ олсоор 5100 гаруй ажилчдынхаа (2015 оны эцсээр) урам зориг, сэтгэл зүтгэлийн хүчээр “Номин Холдинг” гэх их айлыг цогцлоон бүтээж амжилттайгаар урагшилсаар байна. “Номин Холдинг” ХХК нь жилдээ 49,3 тэрбум төгрөг (2015 онд) улсын төсөвт оруулж эх орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрийг бодитоор оруулж байна. “Номин Холдинг” ХХК нь Монгол улсынхаа хөгжил дэвшилд хариуцлагатайгаар оролцоод зогсохгүй дэлхийн бусад шилдэг компаниудтай энэ зэрэгцэн нэг тавцанд алхаж байгаа явдал нь бидэнд сонгох зогсоол бус урагшлах зорилго бий гэдгийг цаг ямагт ухамсарлан ажилладагтай холбоотой билээ. 

          Бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж байгаа, сардаа дунджаар 1 сая гаруй худалдан авагч, хэрэглэгч нарт өөрсдийн бараа, үйлчилгээг хүргэдэг, нийт түншүүддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Үйлчлүүлэгчид харилцагчдынхаа сэтгэл ханамжийн итгэлт түнш байж улам ихийг бүтээн ажиллах болно.

Хүндэтгэсэн Номин Холдинг Компанийн Ерөнхийлөгч 

Шагдарсүрэнгийн Баярсайхан

 

НОМИНГИЙН ГЭР БҮЛД ТАВТАЙ МОРИЛ!


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-11-21
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2445.66 2443.00 2446.50 2442.00 2450.00
EUR 2874.38 2871.00 2877.00 2849.00 2898.00
CNY 368.69 368.00 368.90 366.70 369.30
RUB 41.21 40.90 41.40 40.44 43.32