Компанийн нийгмийн хариуцлага

Бид компанийн нийгмийн хариуцлагын асуудалд хандахдаа үйлчлүүлэгчид, харилцагчид, ажилчид, нийгэм, байгаль орчинд нөлөөлөлж буй байдал нь эерэг байх ёстой, түүнчлэн урт хугацаанд тогтвортой хөгжихөд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах чиглэлийг баримталдаг. 

1.АСЕМ төлөөлөгч нар хүлээн авалт:

       2016 оны 07 сард болсон Ази-Европын дээд хэмжээний уулзалт АСЕМ-ыг зохион байгуулах ажлын комисс, зочид төлөөлөгчдийг хүлээн авах, үйл ажиллагаанд хамтран оролцох зочид буудлуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг урин Номин Холдинг ХХК-ийн охин компаниуд , Эрдэнэт Хивс ХХК-ийн хамт олон өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан.

2. Хэрэглэгчээ сонсъё өдөрлөг:

   2016 оныг Засгийн газраас Хэрэглэгчийн жил болгосонтой холбогдуулан Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын санаачлагаар Номин Холдинг компани нь 09-р сард Улсын их дэлгүүрийн 2 давхарт Хэрэглэгчээ сонсъё өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан. Номингийн хэрэглэгчийн үйлчилгээний төвийн  18002888  дугаар, 5 баталгаагаа сурталчилан хэрэглэгчдэд мэдээлэл хүргэсэн

3. “Миний мөрөөдлийн Номин дэлгүүр” арга хэмжээ:

“Олон улсын хүүхдийг эрхийг хамгаалах өдөр” хүүхдийн зургийн уралдааныг  “Миний мөрөөдлийн Номин дэлгүүр” сэдвийн хүрээнд  зохион байгуулснаас гадна уламжлалт ёсоор Номин орсон хүүхдүүдэд бэлгээ өгч нийт 15,000 орчим хүүхдийг баярлууллаа.

4. “Ахмадаа ачлая” үнэгүй үзлэг оношилгоо:

2016 оны 10-р сард Олон улсын ахмадын өдрөөр жил бүр уламжлал болгон хийгддэг “Ахмадаа ачлая” аяны хүрээнд Номин сүлжээ дэлгүүр байрлах дүүрэг хороодын 800 гаруй  ахмадуудыг эмнэлгийн анхан шатны үзлэг оношилгоонд хамруулж  төвтэй хамтран ажиллаж ахмад настангуудаа баярлууллаа.   

5.Онцгой байдлын ерөнхий газарт хандив:

Машин үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Киа” болон “Даевүү” брэндийн галын авто машин 12 ширхэг,  Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлээр Герман улсын “МАН” брэндийн суурин дээр Австри улсад тусгайлан захиалж угсруулсан Роосонбаавар брэндийн авто автомашин 16 ширхэг нийтдээ 28  ширхэг автомашиныг ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ хүлээлгэн өглөө. 

6.Happy Santa Номинд ирлээ арга хэмжээ:

Жил бүрийн өвөл шинэ жилийг угтах, хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг Сүлд мод асаах баярыг уламжлал болгон зохион байгуулснаар  6 дах жилтэйгээ золгож байна. Тухайн оны хамгийн анхны сүлд мод асаах арга хэмжээг хүүхэд залуучууд хүсэн хүлээж, зорин ирж оролцдог боллоо.  2016 оны 11-р сарын 07-нд УИД-ийн өмнөх талбайд сүлд мод асаах ёслолын үеэр худалдан авагчдын дунд сугалаат худалдаа зохион байгуулж Iphone 7   гар утасны 1 азтан, Asus Zenfone гар утасны 2 азтан, Эрхийн бичгийн 5 азтанг тодруулж, хүүхэд залуучуудтай хамт хөгжилтэй нэг үдшийг өнгөрүүллээ.

7.Тэрбумтан сугалаат худалдаа:

Жил бүр худалдан авагчдынхаа  дунд сугалаат худалдааг зохион байгуулдаг уламжлалаараа бид 2015-2016 он дамнасан ТЭРБУМ төгрөгийн сантай сугалаат худалдааг зохион байгуулсан билээ. Нийт 4096 азтанг тодруулж, супер 3 азтанг газар дээрээс нь тодруулж худалдан авагчдынхаа итгэл үнэмшилийг бататгасан.

 

 

 


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-09-21
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2466.86 2467.00 2471.00 2455.00 2474.00
EUR 2959.99 2933.00 2955.00 2890.00 2979.00
CNY 375.27 375.00 376.10 372.20 376.30
RUB 42.44 42.00 43.00 41.01 44.58