Тэрбумтан сугалаат худалдааны эхний тохирол 9-р сарын 20-нд Номин Юнайтед их дэлгүүрийн гадна талбайд болно.



Үндэсний шилдэг НОМИН ХОЛДИНГ компани 2015 оны томоохон бэлэгээ задалж үйлчлүүлэгчидээ цаг бүхэнд баярлуулах 1 тэрбум төгрөгийн сантай ТЭРБУМТАН сугалаат худалдаа-2 эхлүүлээд багагүй хугацаа өнгөрөөгөөд байна.  Хүн бүрийг баярлуулсан Хамгийн том хонжворын сантай энэхүү урамшуулал нь 2016 оны 4-р сарыг дуустал үргэлжилж 300 хоногийн хугацаанд явагдана.

Та Худалдан авалтынхаа 50 000₮ тутамд 1 ТЭРБУМТАН сугалаа авах эрхтэй болох юм. Тэрбумтан сугалаат худалдаа нь  2015 оны 6 сарын 24-ноос  2016 оны 4 сарын 3 ныг дуустал жил шахам үргэлжилнэ. Нийт 3 удаагийн тохирлоор 4008 азтанг  тодруулж 3 өрөө байр, 2 автомашин зэрэг хонжворуудын эздийг тодруулна.

Энэ удаагийн тохирлоор нийт 1340 азтан тодрох бөгөөд Chevrolet Trailblazer автомашин хожих 1 азтан, иж бүрэн тавилга хожих 1 азтан, гэрийн иж бүрэн засварын материал хожих 1 азтаныг газар дээрээс нь шууд тодруулах болно.

Мөн сугалаат худалдаанд орон нутгийн 7 салбар хамрагдаж байгаа онцлогийг харгалзан телемост хэлбэрийн шууд дамжуулалтыг хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээр шатны тохирол 2015 оны 09-р сарын 20-ны Ням гаригт 14:00  цагаас Хан-Уул дүүрэгт байрлах Номин Юнайтед их дэлгүүрийн гадна талбайд зохион байгуулагдана.

Та бүхнийг азын тэнгэр ивээг.


Сэтгэгдэл