Номин Бонус картны хурууны хээний бүртгэл Номингийн бүх салбараар



Та бонус картаа хаа нэг газар мартах эсвэл биедээ авч яваагүй үедээ худалдан авалт хийх шаардлага бишгүй л гардаг биз дээ? Тэгвэл анхааралтай уншаарай.

Хурууны хээгээ бүртгүүлэхийг танд санал болгож байна.

Номин-н бүх салбараар Бонус Картны нууц үгийг таны хурууны хээгээр орлуулах шинэчлэлт хийгдэж буйг дуулгахад таатай байна.

Ингэснээр та бонус картын дугаараа цээжээр мэддэг байхад л биедээ бонус карт авч явах шаардлагагүйгээр хурууны хээгээрээ баталгаажуулан бонус картаа ашиглах боломжтой болж байна.

Хурууны хээгээ бүртгүүлснээр дараах давуу талтай.

1. Бонус картын дугаараа л цээжээр мэддэг бол Номин-н аль ч салбараар хурууны хээгээ ашиглан бонус картаар үйлчлүүлэх боломжтой.

2. Таны зөвшөөрөлгүйгээр бусад этгээд ашиглах боломжгүй.

3. Ашиглахад хурдан хялбар, аюулгүй, нууцлал өндөртэй


Сэтгэгдэл