“Хөгжлийн хөтөч Номинчууд” энэ сарын 23-нд чуулна



Манай улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг шилдэг компаниудын нэг бол “НОМИН Холдинг” ХХК юм. Үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой нь энэ жил тохиож буй Номинчууд ойн баяраа угтан нийгмийн салбар бүрт олон төрлийн арга хэмжээ, эвентүүдийг зохион байгуулж байна. Тэд энэ удаа “Хөгжлийн хөтөч-Номинчууд” чуулга уулзалтыг энэ сарын 23-нд хийнэ. Чуулга уулзалт нь “НОМИН холдинг”, салбар компаниудын удирдах болон гүйцэтгэх түвшний нийт ажилтнуудын хүсэл, тэмүүлэл, санал санаачлага, дуу хоолойг сонсож алсын хараа, үнэт зүйлсийнхээ хүрээнд ойрын болоод ирээдүйн бизнесийн чиг бодлого, стратегийг хэрэгжүүлэхэд ажилтнуудын өөрсдийнх нь санал санаачлагад тулгуурлан тулгамдаж буй асуудлуудаа хамтран хэлэлцэн хөгжлийн гарцаа тодорхойлж,  чуулганаас гарах санал, зөвлөмж, шийдвэрийг хамтдаа хэрэгжүүлэх зорилготой юм. “Хөгжлийн хөтөч-Номинчууд” чуулга уулзалтын үр дүнгийн талаар уг арга хэмжээг зохион явуулах ХНБГ-ын менежерээс тодруулахад “Чуулга уулзалт маань “Боломж ба хөгжил”, “Брэнд үйлдэрлэл”, “Үйлчилгээний төгөлдөршил” гурван салбар хуралдаанаас бүрдэнэ. Чуулга уулзалтаас гарсан оролцогчдын санал санаачлагуудыг ажил олгогч, ажилтнууд хамтдаа ажил хэрэг болгон хэрэгжүүлэх амлалтаа баталгаажуулснаар талууд үүрэг хариуцлага ухамсарлан хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн компанийн хөгжлийн бодлого, стратеги, менежментээ танилцуулж үүнд ажилтнууд хэрхэн оролцох талаар чиг баримжаа авна. Мөн нийт ажилтнуудын сэтгэл ханамж, идэвхийг өрнүүлэх, компанийнхаа төлөө гэсэн сэтгэлээр хандах хандлагыг төлөвшүүлэх, зөв зан үйлийг түгээхэд оршино” гэлээ.

 


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-11-21
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2445.66 2443.00 2446.50 2442.00 2450.00
EUR 2874.38 2871.00 2877.00 2849.00 2898.00
CNY 368.69 368.00 368.90 366.70 369.30
RUB 41.21 40.90 41.40 40.44 43.32