Үндэсний үйлдвэрлэл “ЭКОБУС” автобусууд нийслэл хотод шинэлэг өнгө төрх нэмлээ.



Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн танхим нь Монгол Улсын эдийн засгийн чухал хөдөлгүүр болсон хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, аж ахуйн нэгж байгууллагуудын бараа бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор 2015 оны 06-р сарын 21-ны өдөр Бизнес фестивал 2015 парадыг зохион байгуулсан юм. Энэ жилийн парад арга хэмжээ нь Бизнест ногоон гэрэл асаацгаая уриан дор явагдаж өнгөрлөө.

            Энэхүү арга хэмжээнд Номин Холдинг компанийн салбар компани болох Экологбус компанийн үйлдвэрлэсэн J-800T маркийн эко 10 автобус, 2 цахилгаан машинууд монгол инженерүүдийн ур ухааныг гайхуулан оролцлоо.

             “Экологбус” компанийн автобусууд нийслэлийн төв замаар парад хийж, монголчууд хэрхэн хөгжиж байгаа, цаашид хэрхэн хөгжих боломжтой вэ? гэдгийг харууллаа. 100 км-т 28 литр шатахуун зарцуулдаг тус автобусыг жилд дунджаар 120 ширхэгийг үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр нь Цамбагарав орчим байрлаж байна. “Евро-4” хөдөлгүүрийн стандарттай, намхан шалтай, портал тэнхлэгтэй, бусад автобуснуудаас 2,3-18 дахин бага хорт утаа ялгаруулдаг, цантдаггүй цонхтой гээд олон давуу талтай. Эд ангиудыг гадаадаас импортоор оруулж ирэн дотооддоо угсарч үйлдвэрлэж байгаа. Байгальд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй эко автобусууд тун удахгүй бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч, зорчигч тээвэрлэж эхлэх бололтой.


Сэтгэгдэл