Тэрбумтан сугалаат худалдааны 3-р тохирлын бичлэг



Номингийн сүлжээ дэлгүүрээс хийсэн худалдан авалтынхаа 50 000₮ тутамд 1 ширхэг ТЭРБУМТАН сугалаа авч, 3 удаагийн тохирлоор 4008 азтан тодруулах Тэрбумтан сугалаат худалдааны 3 дахь тохирол /сүүлийн/ 2016 оны 04-р сарын 03-ны өдөр Номин Юнайтед их дэлгүүрийн гадна талбайд амжилттай болж өндөрлөлөө.  

Энэ удаагийн 3 дахь тохирлоор / сүүлийн / Номин Холдинг ХХК-ийн импортын бараанаас сонгож авах 1200 азтан, 100,000₮-н бараа авах эрхийн бичиг – 120 азтан, Grundig брэндийн 40 инчийн телевизорын -14 азтан, Номин Стандарт компаниас “Засварын иж бүрэн материал”-ын - 3 азтан, Embawood брэндийн “Гэрийн иж бүрэн тавилга” – 1 азтан, Шевролет Соник маркийн автомашин - 1 азтан, 3 өрөө байрыг хожсон 1 азтан  супер хонжворуудын нийт 1340 азтанг тодрууллаа. 


Сэтгэгдэл