Нүүрний тоник BEUTE GOT 120мл Нүхжилтийн эсрэг гүн чийгшүүлэх
Онцлох орц, найрлага:
LACTOBIONIC ACID буюу лактобионик хүчил нь шинэ үеийн АHA гэж нэрлэгддэг бөгөөд арьсыг чийгшүүлж, илүү толигор, зөөлөн болгохоос гадна арьсны гэмтсэн чөлөөт радикалуудыг өөртөө шингээдэг антиоксидант. Товчхондоо энэ нь арьсны хамгийн гадна талын давхаргын арьсны үхсэн эсүүдийг арьснаас салгаж, арьсыг ИЛҮҮ ӨНГӨЛӨГ, ЗӨӨЛӨН болгодог нэг төрлийн PHА юм.
HAMAMELIS VIRGINIANA EXTRACT энэхүү ханд нь антиоксидант үйлчилгээтэй бөгөөд арьсны чийгийн агууламжийг нэмэгдүүлэх, нүх агшааж, бактерийн эсрэг тайвшруулах үйлчилгээтэй. Мөн уг ханд нь арьсыг цэвэрлэх, арьсны тослогийг багасгах, арьсны улайлт, үрэвслийг буулгах үйлчилгээтэй тул дэлхийд алдартай арьс арчилгааны брэндүүд ч бүтээгдэхүүнүүддээ ашигладаг хамгийн эртний арьс арчилгааны нууц түүхий эдүүдийн нэг юм.
SALICYLIC ACID (BHA) буюу салицилийн хүчил нь ургамалд байгалийн нэгдэл хэлбэрээр үүсдэг бета гидрокси хүчил (BHA) юм. Энэхүү хүчил нь үрэвслийн эсрэг шууд үйлчилгээтэй бөгөөд батганы үрэвсэл болон арьсны нүхжилтийн хэмжээг багасгана. Мөн хар болон цагаан батга арьсанд бий болохоос сэргийлж, гялалзсан арьстай болгохоос гадна тос болон арьсны эсүүд нүхжилтээс бий болсон арьсны нүх рүү орж, сэвх үүсэхээс хамгаалдаг.
Үйлчилгээ: Арьсны тослогийг хянаж, арьсыг гүн чийгшүүлж, зөөлрүүлж, арьсны илүүдэл бохирдлыг цэвэрлэж, нүх сүвийг бөглөрөхгүй болгоно.
Хэрэглэх заавар: Өглөө, оройд нүүрээ цэвэрлэсний дараагаар арьсанд шууд түрхэж хэрэглэнэ. Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Хэрэглэхээс өмнө бүтээгдэхүүний орц, найрлагатай танилцаж, харшлах орц, найрлага бий бол хэрэглэхээс татгалзана уу.
Анхааруулга: Найрлагад орсон бүтээгдэхүүнээс харшилтай хүн хэрэглэхийг хориглоно. Бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад арьсанд цочрол өгвөл хэрэглэхээ зогсооно. Нүдэнд хүргэхээс зайлсхийнэ үү.
Хадгалах нөхцөл: Хуурай орчинд 36 сар хадгална.
Хэмжээ: 120мл