Ном "Хятадын Цайны Нууц"

Ном "Хятадын Цайны Нууц"

Барааны код:
1144091
Худалдах үнэ

43,780₮

4-c дээш авбал
39,180₮
Хэмнэлт
18,400₮

Үзүүлэлт

Насны ангилал
16
Зохиолч
Луо Жунь

Дэлгэрэнгүй мэдээлэл

Цай бол дэлхий дээрх хамгийн эртний, мөн хамгийн ихээр хэрэглэгддэг ундаа юм. “Шэнь Нун ардын өвчнийг эдгээхийн тулд зуу зуун өвсийг амталж, өдөрт 72 удаа хордож байлаа. Цайны навчийг олж ууснаар биеийн хор тайлагдав.” Бидний өвөг дээдэс цай уух нь өвчнийг эдгээж, хорыг гадагшлуулдаг гэдгийг аль эртнээс таньж мэдсэн байжээ. Хаант төр бүрийн анагаах ухааны судар номд цайны анагаах чадварыг ихээр тэмдэглэн үлдээсэн байдаг. 

Цайны навч ба хүний эрүүл мэнд хоорондоо нягт харилцан холбоотойг мэдсэн нь цайны өргөн хэрэглээ болон өөр өөр үндэстэн ястан, соёл иргэншлийн таашаалыг хүртсэн явдалтай холбоотой. 

Хүмүүсийн цайны тухай эрүүл мэндийн танин мэдэхүйг хоёр үе шатанд ангилж болно: Нэгт, туршлагын танин мэдэхүйн үе шат. Хятадууд хэдэн мянган жил цайг хэрэглэж ирсэн боловч цайны талаарх ойлголт нь бүрхэг. Англичууд XVI зуунаас цайг хэрэглэж эхэлсэн хэдий ч орчин үеийн шинжлэх ухаан хөгжихөөс өмнө тэдний цайны тухай эрүүл мэндийн танин мэдэхүйн ойлголт нь бүгд туршлагад тулгуурласан байдаг. Хоёрт, шинжлэх ухааны танин мэдэхүйн үе шат. XX зууны 80-аад онд орчин үеийн шинжлэх ухааны түлхэц дор дэлхийн улс орнууд цайны навч болон эрүүл мэнд хоорондын судалгааг өрнүүлж, ялангуяа цайны навчинд агуулагдах үл исэлдүүлэх чадварыг судалснаар цайны оргил үе эхэлсэн. Цайны навч нь полифенол болон үл исэлдүүлэгч болох тефлавин, терубиц зэрэг хүчтэй антиоксидант бодисууд агуулдгийг олон тооны шинжлэх ухааны судалгаагаар баталгаажуулсан. Энгийнээр хэлэхэд эдгээр бодисыг хэрэглэх нь хөгшрөлт, хавдрын эсрэг мөн зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэсэн үг. 

homepage
Нүүр
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч