“НОМИН И-ШОП” ОНЛАЙН ДЭЛГҮҮРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх) нь нэг талаас онлайн худалдан авалт хийж буй хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч”, “Та” гэх) болон Юнайтед оффис, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316 "Номин Хайпермаркет" ХХК (РД:6736076) (цаашид “компани” гэх) нар (цаашид “Талууд” гэх)-ын хооронд үүсэх Хэрэглэгч И-шоп онлайн дэлгүүрт нэвтрэх, бүртгүүлэх, бүртгэл дээрээ үндэслэн бараа бүтээгдэхүүн худалдан авч, түүнийгээ хүргүүлэн авах (цаашид “Үйлчилгээ” гэх)-тэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

НЭГ. ГЭРЭЭНИЙ ЗҮЙЛ

1.1. www.nomin.mn нь Номин Холдинг ХХК-ийн интернэт худалдааны албан ёсны веб сайт бөгөөд Номин сүлжээ дэлгүүрээр худалдаалж буй бүх төрлийн бүтээгдэхүүнээс цахимаар худалдан авалт хийх боломжтой. Та манай үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр www.nomin.mn веб сайтаар үйлчлүүлэх боломжтой.
1.2. Захиалга хийгдсэнээр www.nomin.mn нь Номин Холдинг ХХК болон хэрэглэгчийн хяналтад захиалга, хүргэлтийн үйл ажиллагааг явуулна.

ХОЁР. БАРАА ЗАХИАЛГА

2.1. Компани нь 24 цагийн үйл ажиллагаатай, энэ хугацаанд хэрэглэгч захиалга хийж болно.
2.2. Сайтад байрлуулсан үнэ нь НӨАТ орсон жижиглэнгийн болон бөөний үнэ болно.
2.3. Архи, согтууруулах ундаа, тамхи, ахуйн газыг насанд хүрсэн буюу 21-ээс дээш насны хүнд түүний гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг нь шалгах замаар олгоно. Хүчинтэй бичиг баримтаар хүлээн авагч насаа баталгаажуулаагүй тохиолдолд захиалгыг компанийн санаачилгаар цуцалж, төлбөрийг буцаана.
2.4. Хэрэглэгч өөрийн сонгосон бараагаа захиалж төлбөрөө бүрэн шилжүүлсний дараа захиалга баталгаажна.
2.5. Баталгаажсан худалдан авалтыг нөхцөлийн дагуу хүргэлтэд хуваарилна.
2.6. Тухайн өдрийн 21:00 цагаас хойш захиалга хийсэн тохиолдолд дараа өдрийн 09:00 цагаас эхлэн захиалга баталгаажиж хүргэлтийн 24-36 цаг бодогдож эхэлнэ.

ГУРАВ. ТӨЛБӨР ТӨЛӨЛТ, ТООЦОО

3.1. Хэрэглэгч төлбөр төлөх дүнг зөрүүлэхгүй, гүйлгээний утгад захиалгын дугаарыг /10 оронтой тоо/ зөв бичиж шилжүүлэг хийнэ. Үнийн дүн зөрүүтэй, гүйлгээний утгад захиалгын дугаарыг буруу, дутуу оруулсан тохиолдолд төлбөр баталгаажаагүй гэж үзэх болно.
3.1.1. Захиалга цуцлагдах эсвэл захиалга баталгаажаагүй тохиолдолд 24 цагийн дараа захиалга автоматаар цуцлагдаж таны бонус оноо болон зөрүүтэй үнийн дүн эргэн орох болно.
3.1.2. Номин бонус картаа ашиглан бонус оноогоо хуримтлуулах, хасах бүрэн боломжтой.Төлбөр баталгаажаагүй 24 цаг болсон захиалга төлбөр төлөх боломжгүй ба та төлбөрөө буцаан авах эсвэл шинэ захиалга үүсгэн төлбөртөө тооцуулах боломжтой.
3.2. Бонус карт ашиглаж худалдан авалт хийсэн захиалгад тухайн бонус картын хувиас хамаарч бонус нэмэгдэх ба нэмэгдсэн бонус нь НӨАТ бүртгүүлэх дүнгээс хасагдана.
3.3. Захиалга цуцлагдах эсвэл барааг орлуулж өгснөөс үүдэн гарч буй мөнгөн зөрүүний буцаалтыг хэрэглэгчийн банкны данс руу Даваа, Лхагва, Баасан гарагт шилжүүлнэ. Хэрэв буцаалт гарах өдөр нь баяр ёслол болон бүх нийтээр амрах өдөр байвал дараагийн ажлын өдөр нь буцаалт орно.
3.4. Захиалгыг хэсэгчлэн болон бүрэн цуцлах, барааг өөрчилснөөс үүдэн компани хэрэглэгчид мөнгөн буцаалт хийх бол хэрэглэгчийн өөрийн овог, нэр, регистрийн дугаар, буцаалтын мөнгө хүлээн авах дансны дугаар, банкны нэрийг оператор холбогдсоны дагуу мэдээлэл өгнө.
3.5. 3.6-т заасны дагуу мэдээлэл бүрэн гүйцэт ирэх хүртэл мөнгийг буцаан олгох боломжгүй.
3.6. Хэрэв хэрэглэгч нийт төлбөрөө санхүүгийн үйлчилгээ ашиглан төлсөн бөгөөд бараа бүтээгдэхүүнийг үйлчилгээний нөхцөлийн 5.2-т заасан үндэслэлээр буцаах хүсэлт гаргасан бол компани нь тухайн санхүүгийн үйлчилгээг цуцлах, тухайн үйлчилгээг ашиглах үед хэрэглэгчийн төлсөн төлбөрийг түүнд буцаах асуудлыг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэх.
3.7. Төлбөрийг дараах нөхцөлөөр хийнэ:
3.7.1. Банкны дансаар
3.7.2. Банк хооронд 3 сая төгрөгөөс дээш гүйлгээг ажлын өдөр 16 цагаас хойш эсвэл амралтын өдөр хийсэн тохиолдолд дараагийн ажлын өдөр 11 цагаас хойш төлөгдөхийг анхаарна уу. Хүргэлт төлбөр төлснөөс хойш хүргэгдэнэ.
3.7.3. Бүх банкны гүйлгээний картаар
3.7.4. 3.7.3-т заасан нөхцөлөөр төлбөр төлөгдөх үед тухайн карт нь Олон улсад ашиглах эрхтэй карт бол дамжуулагч банкны бодлого, тооцооноос шалтгаалан 5 хүртэл хоногийн дараа баталгааждаг болохыг анхаарна уу.
3.7.5. Цахим хэтэвчээр
3.7.6. Төлбөрийн бусад аппликейшн ашиглан
3.7.7. Банк хоорондын шилжүүлгээр

ДӨРӨВ. ХҮРГЭЛТ

4.1. Энгийн хүргэлт
4.1.1. 89,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд хүргэлт үнэгүй. /захиалга баталгаажсанаас хойш 24-36 цагийн дотор/
4.1.2. 89,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй барааг + 6000 төгрөгөөр хүргэлт хийнэ. /захиалга баталгаажсанаас хойш 24-36 цагийн дотор/
4.2. Орон нутгийн хүргэлт
4.2.1. 89,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтээр хүлээн авах хаягт хамгийн ойр байрших Номин сүлжээ дэлгүүрийн салбар хүртэл хүргэх ба хүргэлт үнэгүй. /7-14 хоногийн дотор/ Дээр заасан хязгаараас гадагш тээвэрлэлтийн хөлс болон үүсэх эрсдэлийг хэрэглэгч бүрэн хариуцна.
4.2.2. 89,000 төгрөгөөс доош худалдан авалт хийсэн тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтээр хүлээн авах хаягт хамгийн ойр байрших Номин сүлжээ дэлгүүрийн салбар хүртэл хүргэх ба хүргэлтийн төлбөр 6000 төгрөг. /7-14 хоногийн дотор/ Дээр заасан хязгаараас гадагш тээвэрлэлтийн хөлс болон үүсэх эрсдэлийг хэрэглэгч бүрэн хариуцна.
4.2.3. Номин сүлжээ дэлгүүрийн салбар нээгдээгүй байршилд хүргэлт авах тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтээр тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Үйлчилгээний хөлс болон үүсэх эрсдэлийг Хэрэглэгч хариуцна.
4.3. Хот доторх хүргэлт хийх хязгарууд
4.3.1. Баруун зүгт: Номин Агуулах Худалдаа 22-н товчоо салбар, Орбитын эцсийн буудал
4.3.2. Зүүн зүгт: Баянзүрхийн товчоо, Шар Хадны эцсийн буудал, хуучнаар Гачууртын цагдаагийн пост
4.3.3. Хойд зүгт: 7 буудал, Дамбадаржаа болон Баянхошууны эцсийн буудлууд
4.3.4. Урд зүгт: Зайсан толгойн ойр хавийн хороолол, Нисэх болон Яармаг
4.3.5. Дээрх хязгааруудаас давах бол 1 КМ-2500 ТӨГРӨГИЙН ТӨЛБӨР бэлэн мөнгөөр тооцох болно.
4.4. Шалган баталгаажуулах
4.4.1. Хэрэглэгч барааг хүлээн авахдаа сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, иж бүрдэл, ажиллагаа, чанар, өнгө үзэмж, хэв загвар, хэмжээг бүрэн шалгасны дараа захиалга хүлээн авалтын бүртгэлд гарын үсэг зурж хүлээж авна. Гарын үсэг зурж хүлээн авснаар барааг хэрэглэгчийн мэдэлд бүрэн шилжсэнд тооцно.

ТАВ. Бараа бүтээгдэхүүн буцаах, солиулах

5.1. Таны захиалсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл байхгүй бол таны хүсэлтийн дагуу бараа бүтээгдэхүүнийг солиулах, төлсөн үнийн дүнг буцаан олгох боломжтой.
5.2. Хэрэглэгч таны худалдан авсан бараа тань таалагдахгүй байвал уг бараагаа 24 цагийн дотор бэлэн мөнгөөр буцаах боломжтой ба бид таны мөнгийг 100% эргүүлэн олгоно.
5.3. Бараа бүтээгдэхүүн буцаах үед таны бонус дансанд нэмэгдэж орсон бонус оноо хүрэхгүй бол бонусын зөрүүг мөнгөн дүнгээр тооцон төлүүлэх болно.
5.4. Мөнгөө буцаах баталгаа нь хувилж, олшруулах боломжтой бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, үнэт эдлэл, гоёлын хувцас, дотуур хувцас хамаарахгүй. Буцаах бараа нь хэрэглээгүй, гэмтээгээгүй, бохирдуулаагүй, сав баглаа боодлыг үрэгдүүлж гэмтээгээгүй, анх худалдан авах үеийн үзэмжийг алдагдуулаагүй, дагалдах иж бүрдэл нь бүрэн байх шаардлагатай.
5.5. Буцаах үеийн зардал буюу буцаалтыг очиж авсан зардлыг хэрэглэгч хариуцна.

ЗУРГАА. КОМПАНИЙН ЭРХ, ҮҮРЭГ

6.1. Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцна.
6.2. Компани нь хэрэглэгчийг барааны мэдээллээр хангана.
6.3. Хэрвээ мэдээлэл хангалтгүй байвал онлайн худалдааны мэргэжилтэнтэй холбогдоно. Бараанд аливаа нэмэлт санамж байршсан бол дагаж мөрдөнө.
6.4. Хэрэглэгч санамжийн дагуу үйлдэл хийгээгүйгээс үүссэн хүндрэлийг компани шийдэж өгнө.
6.5. Хэрэглэгчийн барааны худалдан авалтын баримтыг захиалга баталгаажуулахад бүртгүүлсэн имэйл хаяг руу бараа хүргэгдсэний дараа илгээх болно.
6.6. Компани нь онлайн дэлгүүрийг өөрчлөх, сайжруулах, хөгжүүлэх, болон бусад шаардлагаар бараа бүтээгдэхүүний хямдрал, урамшуулал, хөнгөлөлтийг хэзээ түдгэлзүүлэх, өөрчлөх эсвэл дуусгах эсэхийг шийдэх эрхтэй.
6.7. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд өөрчлөгдөх боломжтой бөгөөд хэрэглэгчид компани нь мэдээлэл хүргэх үүрэгтэй.

ДОЛОО. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

7.1. Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг сайтар уншиж танилцсан байх үүрэгтэй бөгөөд танилцаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг компани хариуцахгүй.
7.2. Хэрэглэгч өөрийн сонгосон барааны мэдээлэл, зураг болон санамжтай сайтар танилцана.
7.3. Хэрэглэгч худалдан авалтын дүнг шилжүүлэхдээ үнэн зөв оруулах.
7.4. Бараа бүтээгдэхүүний асуудал гэмтлийг мэдэгдэх эрхтэй ба компани 5.2-т заасны дагуу шийдвэрлэж өгнө.
7.5. Бонус картын үйлчилгээний нөхцөлд заасны дагуу үүрэг хүлээж, эрхээ эдлэх эрхтэй.
7.6. Хэрэглэгч үйлчилгээ авахтай холбоотой мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй.
7.7. Өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
7.8. Бонус карт ашиглан худалдан авалт хийсэн тохиолдолд үүсэх НӨАТ-ын зөрүүг хэрэглэгч энэхүү гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн тооцно.
7.9. Бусад бонус карттай холбоотой асуудлыг Номин Картын төвийн үйл ажиллагааны журам болон үйлчилгээний нөхцөлийн дагуу шийдвэрлэнэ.

НАЙМ. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, НУУЦЛАЛ

8.1. Сайтын аюулгүй байдал болон хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
8.2. Номин бонус картын мэдээллийг Номин Картын төвийн үйл ажиллагааны журамд заасны дагуу хариуцна.
8.3. Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр компанид өөрийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах эрхийг олгосонд тооцно.

ЕС. БУСАД

9.1. Хэрэглэгчийн үйл ажиллагааны талаарх санал хүсэлт болон гомдлыг nomin.mn фейсбүүк хуудас, [email protected] цахим зурвас болон 1800-2888 шугамаар хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
9.2. Хэрэглэгчийн захиалга баталгаажуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан үйлчилгээний нөхцөл нь захиалга хүлээж авах хүртэлх хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд захиалга баталгаажуулах үеийн үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө.

“НОМИН И-ШОП” ОНЛАЙН ДЭЛГҮҮРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦАЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА.

Мэдээлэл авах

Бүтээгдэхүүний хямдрал, урамшууллын мэдээллийг цаг алдалгүй хүлээн авахыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлээрэй.
homepage
Нүүр
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч