Ном "Дархлаа" Филипп

Ном "Дархлаа" Филипп

Барааны код:
1143243
Худалдах үнэ

44,980₮

3-c дээш авбал
40,280₮
Хэмнэлт
14,100₮

Үзүүлэлт

Насны ангилал
10+
Зохиолч
Филипп Деттмер

Дэлгэрэнгүй мэдээлэл

Ханиад хүрч, хоолой өвдчихөөд урвагар царайлан гэрээсээ гарч явахад  таны дотор хэдэн зуун сая дархлааны эс тулалдаж, дайснуудыг бут цохиж байдаг. Гэтэл ханиадыг дарж чадахгүй байгаа мэт санагдан дархлаа дэмждэг гэх янз бүрийн нэмэлт бэлдмэл, бүтээгдэхүүн хэрэглэх нь олонтоо. Тэр хэр үр дүнтэй бол? Ер нь дархлааг яаж дэмждэг юм бол?

Энэ номд амьсгал, хоол боловсруулах гэх мэт хүний биеийн тогтолцоо бүрийн дархлааны олон янзын хариу урвалыг тайлбарлахын зэрэгцээ нян, вирус биед хэрхэн нэвтэрч, дархлааны эсүүд тэдэнтэй ямар аргаар дайтаж буйг харуулжээ. Түүнчлэн сүүлийн үед олныг хамрах болсон харшил, Аутоиммун өвчин, хавдар, Коронавирусийн талаар ч унших боломжтой. Вакцины төрөл, гаргаж авах арга, хэвшмэл ойлголтын талаар болон стресс хүний биед яаж нөлөөлдгийг мэдэж аваарай. Цэвэрч байдал, нян хоёр ямар холбоо хамааралтай бол? Үрэвсэх, халуурах эсвэл гэдэс гүйлгэх үйл явц дархлааны хаант улсад ямар учраас үүсэж, хэн хэн оролцож хэрхэн явагддаг юм бол?

Зохиогч Филипп Деттмер бол дархлаа судлаач бус шинжлэх ухааны хэлмэрч, дархлаа тогтолцоонд дурлагч бөгөөд хэдэн арван сая дагагчтай ютюб-ийн Курзгесагт-Товчхондоо сувгийг байгуулж, ээдрээтэй сэдвийг өнгөт график зургаар дамжуулан хүргэдэг билээ.

Өөрийг тань амьд байлгаж буй тогтолцоог ойлгоно гэдэг бол сониучирхсандаа л унших төдий зүйл бус, нэн шаардлагатай мэдлэг юм. Та дархлаа тогтолцооны үйл ажиллагааг мэддэг болчихвол ямарваа нэг өвчин эмгэгт огт өөрөөр тайван хандах болно. Түүнчлэн ямар ч учир зүйн үндэслэлгүй, ид шидийн гэмээр бэлдмэл худалдаалагч нарт олзлогдох нь багасах буй за. Өвдсөн үед тань тус болж магадгүй эмийн талаар ч сайтар ойлгож авна. Цаашлаад та дархлаа тогтолцоогоо яаж дэмжихээ хэнээр ч заалгахгүй. Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын вирус таны биед хэрхэн нөлөөлдөг, бие махбод түүнтэй хэрхэн тэмцдэгийг мэдсэнээр өөрийн эрүүл мэнддээ эзэн болж чадна.

homepage
Нүүр
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч