Ном 1Q84 -III дэвэтэр.ЗХ

Ном 1Q84 -III дэвэтэр.ЗХ

Барааны код:
1144274
Худалдах үнэ

19,880₮

4-c дээш авбал
17,780₮
Хэмнэлт
8,400₮

Үзүүлэлт

Насны ангилал
Бүх насныханд
Зохиолч
Мүраками Харүки
Зориулалт, үзүүлэх үйлчилгээ
Уран зохиолын ном

Дэлгэрэнгүй мэдээлэл

1Q84-н үнэнч уншигчдын хувьд эхний дэвтрийн дараа л Little people гэж яг хэн болох, хэрхэн дэлхий ертөнцийг удирддаг тухай, Aгаарын авгалдайн учир шалтгаан, гол дүрүүдийн тэмцэл хэрхэн төгсөхийг мэдэх гэж тэсэн ядан хүлээсэн бизээ. Гэвч нөгөө талаар зохиолчийг мэддэг хашир уншигчид маань түүх бүрэн төгсөхгүй байж ч болохыг аль хэдийн таамагласан. 3-р дэвтрийг бүхэлд нь трилогийн дүгнэлт гэж хэлж болохоор. Аомамэг мөшгих дур гутам төрхтэй хувийн мөрдөгч Усикавагийн дүрийг гуравдагч өнцгөөс харуулна. Хуудас солигдоход инээмсэглэх Муракамигийн бичлэг үнэндээ маш их хөдөлмөр шингээсэн байдаг билээ. Нойрноосоо сэрэх Тэнгог “толгой тархи нь хөлдсөн бууцайгаар дүүрсэн мэт” хэмээн дүрслэхэд бид дотроо “бууцайг хөлдөөдөггүй шүү дээ” хэмээн зөрчилдөнө. “Удаан чимээгүйдэл” гэдгийг урт нарийн өрөөний төгсгөл үзүүр хүртэл алхаад толь бичгээс ямар нэг зүйл эргүүлснээ эргээд анхны газраа ирэхтэй тэнцэнэ хэмээн дүрслэх жишээтэй. Магад Тэнгогийн редактор “Хэт их зүйл бодох хэрэггүй. Энэ бол хууран мэхлэх зохиолын алтан үе.” Гэж хэлсэн нь зохиолын тухай яг онож хэлсэн ч байж болох юм.
homepage
Нүүр
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч