mimMADE IN MONGOLIA
Ном Монголчууд нийгэм

Ном Монголчууд нийгэм

Барааны код:
1146763
Худалдах үнэ

49,880₮

3-c дээш авбал
44,680₮
Хэмнэлт
15,600₮

Үзүүлэлт

Насны ангилал
Бүх насныханд
Зохиолч
О. Батсайхан
Зориулалт, үзүүлэх үйлчилгээ
Уран зохиолын бус ном

Дэлгэрэнгүй мэдээлэл

Таны гарт очиж буй “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” хэмээх 1924-1959 оны үеийг хамрах зурагт түүхийн энэ ботид социализмын хэмээн нэрлэгдэж бидний нийгэм журамд орж байсан үеийн түүх орсон буй. Суурин иргэншил монголчуудын амьдралд хүч түрэн орж, нүүдэлчин монголчууд хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг эндээс мэдэх боломжтой. Бидний амьдралын зуун дамжиж ирсэн уламжлал, соёл, зан заншил, шашин тэргүүтэн гээгдэж, коммунист үзэл суртлын доор суурин иргэншлийн хэв шинжийг хуулбарлахыг оролдов. Бид “ардын хувьсгал” ялуулж, “феодал” агсадын хөрөнгийг хурааж, амийг нь егүүтгэн, үндэсний үзлийг таягдан хаяж, интернационалч үзлээр хүмүүжиж, соёлын хувьсгал хийж үзэв. Хэдэн мянган жил амьдрал залгуулж, тэжээж ирсэн үнэт зүйлсээ нийгэмчлэн хураалгаж, хоршооллыг ялуулснаар “ардын хувьсгал”- тайгаа эн зэрэгцэх үйл хийж ч үзэв. Энэ бүхнийг та харьцуулан нэг бодоод үзээрэй. Бид эл удаагийн цувралаа Зөвлөлт маягийн засагтай болж, БНМАУ байгуулсан 1924 оноос хоршоолох хөдөлгөөн ялсан 1959 он хүртэлх хугацааг түүхийн нэгэн үе болгон авсан юм. Энэ үед анагаах ухаан, боловсролын бүхэл бүтэн систем бүрэлдэн тогтож, улс орноо батлан хамгаалах байнгын армитай болж, урлаг соёл, эдийн засаг, үйлдвэр бүтээн байгуулалтад ихээхэн дэвшил гарсан ч зарим талаараа хэлмэгдүүлэлт зэрэг Монголын түүхэн дэх хар толбуудыг үлдээсэн юм. '- Нүүдэлчин монголчууд суурьшмал хэв маягийг хүлээн авч буй үеийн түүхийг шинэ бичлэгийн хэв маягаар өгүүлсэн. '- 1924-1959 он хүртэлх түүхийг өгүүлэх 1200 гаруй гэрэл зураг багтсан. '- Энэ үеийн түүхээр гарч буй анхны бүрэн хэмжээний зурагт түүхийн ном.
homepage
Нүүр
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч