

Загасчлал бол зөвхөн хобби биш, байгальтай ойр байж амарч, адал явдал мэдрэх гайхалтай аялал юм. Харин хэрэгтэй зүйлсээ бүрэн бэлтгээгүйгээс болж аяллын туршлага алдагдах тохиолдол цөөнгүй. Тиймээс загасчлалын аялалд гарахаасаа өмнө дараах хэрэгслүүдийг бэлдээрэй.
Загасчлалын хамгийн үндсэн хэрэгсэл бол мэдээж саваа, ороомог юм. Загасчлах усан сан, барих гэж буй загасны төрлөөсөө хамааран тохирох загвар сонгох нь чухал.
Тохирсон өгөөш сонгох нь амжилттай загасчлалын гол түлхүүр болдог.
Мөн хэд хэдэн хэмжээтэй дэгээ авч явахыг зөвлөж байна.
Загасны төрөл, барих орчноосоо хамаарч өөр өөр бат бөх чанартай утас хэрэг болдог.
Зөвлөгөө:
Барьсан загасаа аюулгүй гаргаж авахад загасны тор маш хэрэгтэй.
Давуу тал:
Өгөөш, дэгээ, утас, багаж хэрэгслээ эмх цэгцтэй авч явахад хэрэгтэй.
Загасны амнаас дэгээ гаргах, утас таслах зэрэгт ашиглагдана.
Цаг агаарын өөрчлөлтөөс үл хамааран тав тухтай байхад тусална.
Олон цагаар загасчлах үед эвхдэг кемпингийн сандал аяллыг илүү тухтай болгодог.
Туршлагатай загасчдын үргэлж авч явдаг 5 зүйл
✔️ Нөөц өгөөш
✔️ Нөөц утас
✔️ Бахө
✔️ Толгойн гэрэл
✔️ Хөргөгч цүнх
Амжилттай загасчлахын тулд зөвхөн сайн саваа хангалтгүй. Найдвартай хэрэгсэл, тав тухтай кемпингийн тоноглол, аюулгүй байдлын бэлтгэл зэрэг нь аяллыг илүү үр дүнтэй, дурсамжтай болгодог.
Зөв хэрэгслээ бэлдээд, дараагийн том олзоо барих аялалдаа гараарай!
