Нэмэлт тэжээл Кефир ашигтай бактер 16ш бодисын солилцоо дэмжих JPN
Кефир нь сүү болон үр тариаг исгэх аргаар гаргаж авсан 2000 жилийн түүхтэй, Кавказиас гаралтай тарагны төрөл юм. Кефир таргийг одоогоор Франц, АНУ, Швейцарь, ОХУ, БНХАУ, Сингапур зэрэг олон оронд өдөр тутам хэрэглэх хүнсний жагсаалтад багтаж, эрчимтэй түргэн дэлгэрч байгаа ба ДЭМБ-ын 188 орон нэгдсэн CODEX ALIMANTARIUM жагсаалтад багтсан эрүүл, аюулгүй байдлын чанар, стандартыг хангасан, эрүүл мэндийн олон талын өндөр ач холбогдолтой өдөр тутамдаа хэрэглэх хүнс юм.
Кефир 7 төрлийн 3 их наяд ашигтай бактери буюу хамгийн их ашигтай бактери/пробиотик/ агуулдаг буюу 4 төрлийн лактобацилус бактери, 3 төрлийн мөөг буюу сахаромицеты буларди агуулдаг /энгийн тараг 2 төрлийн лактобацилус бактери агуулдаг/.
Ихэнх ашигтай бактериуд нь PH 3.0 орчинд үхдэг бол кефирт агуулагдах бактериуд үхэхгүйгээр таны хоолыг боловсруулж дуусах хүртэл ажилласаар байдаг нь судалгаагаар нотлогдсон.
Дархлаа дэмжих: Амны хөндийн салст бүрхэвч, шүлсний S-IgA иммунглоблин А-ийг нэмэгдүүлснээр бактери болон вирусын халдвараас хамгаалах чадварыг нэмэгдүүлдэг.
Хоол боловсруулах замын үйл ажиллагаа, бодисын солилцоог дэмжих: Өтгөн хаталтаас сэргийлэх, ходоодны хүчил шүлтийн тэнцвэр, хоол боловсруулах замын микро орчны тэнцвэрийг хангах, ашигтай бактерийн үржлийг дэмжиж, ашиггүй бактерийн өсөлтийг сааруулах, хэвийн жин барихад чухал ач холбогдолтой. Мөн хорт хавдрын эдгэрэлтийг дэмжих, хавдрын хими болон туяа эмчилгээний хордлого тайлах, тууштай удаан хугацаагаар хэрэглэхэд хорт хавдрын дахилт, метесдаз нас баралтын түвшинг бууруулдаг.
Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах: Чихрийн шижин өвчний үед цусан дахь сахарын хэмжээг бууруулах сахаромицети буларди нь онцгой үр нөлөөтэй.
Арьс харшлын гаралтай өвчин болон арьс гоо сайхны дэмжих: Арьс харшил, атопик дерматит, псироз, екзем зэрэг өвчнүүдийг үед болон арьсыг чийгшүүлэх, толбо нөсөөжилтийг багасгах, нарны хэт ягаан туяанаас хамгаалах, арьсны антиоксидант, үрчлээний эсрэг зэрэг үйлчилгээний гоо сайхны өндөр ач холбогдолтой.