SKU: C110198
Чинжүү холимог кг*6932*
Амтат чинжүү нь С амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн юм. С амин дэм нь цусны судас, ясанд хэрэгтэй кальци болон бусад тэжээлийг биед шингэхэд тусалдаг. Чинжүү нь каратенаар баялаг учраас биеийн өсөлт хөгжилд сайнаар нөлөөлөхөөс гадна хоолны дуршлыг өдөөж, хоол шингэцийг сайжруулдаг бүтээгдэхүүн юм байна. Илчлэг багатай учраас зүрх судасны өвчин, таргалалттай хүмүүс хэрэглэхэд тун тохиромжтой.Чинжүү нь өнгөнөөсөө хамаарч хүний биед өгөх шим тэжээлийн бодис нь өөр, өөр байдаг. Ногоон чинжүүнд төмрийн агууламж өндөр байдаг учраас цус багадалттай хүмүүс хэрэглэвэл илүү тохиромжтой. Улаан чинжүү нь С витаминаар баялаг учраас дархлааны системийг дэмжинэ. Шар чинжүүнд А болон К витамины агууламж өндөр учраас хүний дархлааны системийг дэмжинэ. Чинжүү нь амархан мууддаг учраас хөргөгчинд 5-аас илүү хоног удаан хадгалж болохгүй. Өнгө нь тод байх тусам агуулагдах амин дэм, эрдэс өндөр байна.