Энэхүү буян хишгийн авдар нь дөрвөн талдаа дөрвөн хүчтэнг дүрсэлсэн хээтэй бөгөөд сүүлийн загварууд нь нүүрэндээ хос арсланг дүрсэлсэн болно. Мөн нүүрэн талдаа мөнхөд тасалдахгүй үргэлжлэхийн билэг тэмдэг болсон түмэн насан хээтэй. Тэмээний ноосон утсаар сэнж хийж өгсөн. Мөн үндэсний хэв загвар бүхий авдартаа бид шагайгаар цоож хийж өгсөн бөгөөд энэ билэгдэлийн чанартай цоож бөгөөд өнгө үзэмж утга учрыг улам нэмэгдүүлж байгаа юм. Энэхүү авдрыг хэрэглэгчид худалдан авч билэгдэлийн чанартай зүйлсийг хийж тахих, хуримтлалаа хийж хадгалах, үнэт зүйлс болон эрхэмэлдэг зүйлсээ хадгалах сав гэх мэтчилэн маш олон төрлөөр ашиглах боломжтой.