Ном "Гурван Гүрэм тайлбар уншлага"

Ном "Гурван Гүрэм тайлбар уншлага"

Барааны код:
1143221
Худалдах үнэ

47,980₮

4-c дээш авбал
42,980₮
Хэмнэлт
20,000₮

Үзүүлэлт

Насны ангилал
16+
Зохиолч
Орчуулагч Б.Дарамбазар

Дэлгэрэнгүй мэдээлэл

Эрхэм та бүхэндээ ГУРВАН ГҮРЭМ номын тайлбар, уншлага сэлтийг хүргэж байгаадаа бид баяртай буй. Гүрэм гүрмийг эрт дээр үеэс засал бүгдийн дээд хэмээн үзэж аврал гүрэмд айлтгуулах, өөрсдөө уншиж судлах зэргээр аманд хэвшиж, сэтгэлд хоногшсон айлдвар сургаал бөлгөө.
Гурван гүрэмд “Цагаан шүхэрт”, “Ногоон Дарь эх”, “Билгийн зүрхэн судар” багтана. Эдгээр нь төгс гэгээрсэн Бурхан гэгээний айлдсан гүн гүнзгий утга агуулгатай, ач тус үлэмж, ёстой л нэг шимтэй сургаалууд юм.
Цагаан шүхэрт бол адис аврал ихтэй гэдэг. Анх Бурхан багш ээжийнхээ ачийг хариулахаар Гучин гурван тэнгэрийн орноо саатаж тэнгэрүүдэд ном номлон, яр хайланд сууж ахуйдаа айлджээ. Айлдсан орон, цаг хугацаа, сонссон нөхөд сэлт нь онцгой эрдэм чадалтайн дээр төгс гэгээрсэн Бурхан гэгээн өөрөө бясалгалд оршин адислаж айлдсан нууц тарнийн ном тул Цагаан шүхэртийн үг үсэг бүр нь адистидтай аж. Цагаан шүхэрт бол гал усны аюул, хараал хүлээс, ад зэтгэр, аюул хөнөөлийг үлдэн хөөж амарлиулахдаа гарамгай агаад муу юманд ялагдашгүй сүр жавхаатай гэдэг. Энэ хойтод тус эрдэм ихтэй.
Ногоон Дарь эх нь бурхан бүгдийн үйлсийг нэгэн дор цоглоосон түргэн авралтай. Хаана зовж энэлэгсэд буй тэнд Ногоон Дарь эх цэргийн жанжны ёсоор саатаж амьтныг үгүйрэл бүхнийг арилгаж үйлсийг тэтгэх ам тангарагтай. Дарь эхийн саатсан газар арван зүгийн бурхан бодьсадва нар цэрэг эрсийн журмаар саатаж хань нөхөр бололцоно хэмээн Гачэн гэгээний “Тогтоосны тэмдэглэл”-д дурдсан буй.
Билгийн зүрхэн судар бол Бурхан багшийн хамаг сургаалын охь шим буюу зүрх нь аж. Тодруулж хэлбэл Бурхан багшийн айлдсан бүх сургаалын цогц нь Ганжуур. Ганжуурын гол утга Улаан юмд, Улаан юмын утга Жадамбад, Жадамбын утга Доодүдваад, Доодүдвын утга Ширнэн буюу Билгийн зүрхэн сударт хураагддаг байна. Ёстой л жинхэнэ билиг ухааны зүрх нь аж. Билгийн зүрхэн бол гай зовлон гараад байгаагийн уг үндсийг бодит үнэнээр улайтал хэлж, түүнээс ангижрах арга замыг сэнхрүүлэн таниулсан жинхэнэ шим шүлттэй сургаал болой. Тийм болохоор утгыг нь ухаж эргэцүүлэн тунгааж эргэн тойрондоо, алхам тутамдаа дадуулж явах нь том засал болдог байна. Билгийн зүрхэн судрыг уншин утгыг бодож тунгаагаад байвал “би”-ийн өвчин арилах, бусдыг хүндэтгэх, шуналын ир дарагдах, уур уцаар үгүй болоход үнэхээр тустай. Үүний зэрэгцээ гай зовлон ч аяндаа амарлих ажээ.

Цаг бусын элдэв осолд өртөлгүй, цог золбоотой явахад Цагаан шүхэртийн аврал оршино. Идэж уух, өмсөж зүүхээс авахууд эдэлж хэрэглэх эд таваараа дутагдаж гачигдахгүй, санаад зориод гарсан ажил хэрэг нь бүтэмж үйлстэйхэн шиг амьдрахад Ногоон Дарь эх тэтгэх буй. Эгэл амьдралаас эхлээд гэгээрлийн чанадад хүрэх билиг ухааныг Билгийн зүрхэн судар хайрлах нь лавтай болой.
Цагаан шүхэрт, Ногоон Дарь эх, Ширнэн /Билгийн зүрхэн/ судруудын дэлэгрэнгүй тайлбар, уншлага, тарни, магтаал зэргийг төвөд хэлнээс крилл монгол хэл дээр гаргасан.

homepage
Нүүр
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч