Дуудлага худалдаа
ХямдралБэлэгтэйБрэндБайгууллагад
Ном "Азийн хүлэг улс Алсын хараа 2050"

Ном "Азийн хүлэг улс Алсын хараа 2050"

Барааны код:
1142942
Худалдах үнэ

60,180₮

3-c дээш авбал
53,880₮
Хэмнэлт
18,900₮

Үзүүлэлт

Насны ангилал
16+
Зохиолч
Л.Оюун-Эрдэнэ

Дэлгэрэнгүй мэдээлэл

Азийн хүлэг улс-Алсын хараа-2050

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөр өөр цаг үед бичсэн гурван номыг 2021 онд багц болгон хэвлэсэн. Тиймээс гурван номын агуулгыг багтаан Азийн хүлэг улс Алсын хараа 2050 гэж нэрлэжээ. Ном тус бүр өөр өөр настай бас өөр өөрийн түүхтэй. Номуудыг сэдэв, агуулгад нь тохирсон уран сайхны гэрэл зураг, шог зураач С.Цогтбаярын бүтээл, график, инфографикаар баяжуулсан тул тухайн сэдвийг ойлгоход дөхөм болсон байна.

Алсын хараа

Энэ номоо 25 настай Л.Оюун-Эрдэнэ 2005 онд анх хэвлүүлжээ. Энгийн болоод өгөөжтэй хувийн хүний хөгжлийн энэ гарын авлага гарсан жилээ хамгийн шилдэг борлуулалттай номоор шалгарсан. Ноднин буюу 2021 онд 11 дэх удаагаа хэвлэгдсэн бөгөөд өнөөдөр ч залуусын дунд эрэлттэй хэвээр байгаа юм. Амьдрал, Алсын хараа, Шийдвэр, Зөвлөмж гэдэг дөрвөн бүлэгтэй. Агуулга нь тэр чигтээ алсын хараа гэж юу болох, түүнийгээ хэрхэн тодорхойлох тухай энгийн хэлээр тайлбарласны дээр суутан мэргэдийн эшлэл шигтгэн чимсэн нь өгөөжтэй болгожээ.

Азийн хүлэг улс

Л.Оюун-Эрдэнэ эн номыг 2015 онд бичжээ. Тэрээр тэр жил 35 настай байжээ. Улс орноо сонжиж, шинжлээд зогсохгүй дэлхийн бусад улс оронтой харьцуулсан агуулгатай. Үндэсний ижилсэл буюу national identity-гээ хайсан дотоод эрэл хайгуул юм. Харвардын их сургуулийн босгыг алхсан цагаас нь номын анхны санаа төрж, улам хөгжин боловсорсоор академик харьцуулалт хийсний үндсэн дээр бичсэн байна. Бид юунаас хоцорсон, ямар гай зовлонг золоор тойрон гарсныг дурдаад, ирээдүйд барих зүг чигийг нь оюутан Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөөрөө тодорхойлжээ. Доголон ардчилал, Түүчээ шувуу, Цогтэрдэнэ зэрэг гарчгаас номын агуулгыг шууд гадарлана.  

2050

Л.Оюун-Эрдэнийн “Монголын хөгжлийн загвар”-ыг гаргах эрэл хайгуулын үргэлжлэл гэж болно. Энэ удаа тэрээр 1 500 орчим эрдэмтэн судлаачдаар баг бүрдүүлэн, олон улсын байгууллагын шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсруулсан байна. Ингэхдээ Монгол Улсын 1990-2020 оны хоорондох 30 жилийн алдаа оноог дүгнэж, ирэх 30 жилийн хөгжлийн бодлогыг цогцоор нь тодорхойлжээ. Монголын сүүлийн 100 жилийн түүхэнд тохиосон амаргүй цаг үед ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулган дээр хэлсэн үгэндээ 2050 бодлогыг хэрэгжүүлж нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралыг чанарыг дээшлүүлнэ гэдгээ тодорхой зарласан юм. 2050 ном Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван авулгүй нийгэм, Бүс орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот хэмээх есэн бүлэгтэй. Монгол Улсын ирээдүйг зурагласан энэ бүтээл Монгол төдийгүй дэлхий дахины асар их мэдээллийг багтаасан академик түвшний судалгааг энгийн хэлээр буулгасан нь хэн бүхэнд ойлгомжтой болжээ.  

homepage
Нүүр
Шуурхай
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч