Дээрхийн Гэгээн XIV Далай лам Данзанжамцын сургааль 9 боть номыг Д.Нацагдоржийн шагналт орчуулагч, доктор О.Чинбаяр, У.Нямсүрэн, Д.Баасанжаргал нарын эх хэлнээ хөрвүүлснээр албан ёсны эрхтэйгээр та бүхэндээ хүргэж байна.
Хүн төрөлхтний ёс зүй, амар тайван амьдрал, аз жаргалтай амьдрахуйн нууц гээд эгэл хүмүүний амьдралд өдөр тутам дагаж мөрдөхөд тустай 365 сургаал зэрэг нэн сонирхолтой, энгийн бичлэгтэй эл бүтээлүүд эрхэм уншигч Таны ширээний ном байх болно.