Манай орны эрсдэлийн удирдлагын өнөөгийн хэрэгжиж буй байдлаас харахад эрсдэлийн удирдлагыг компани буюу аж ахуйн нэгжийн, банкны салбар болон санхүүгийн хүрээний гэж ангилах нь тохиромжтой байна. Эхний удаад аж ахуйн нэгжид эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэх нэн шаардлагатай байгааг харгалзан энэхүү номоо та бүхэндээ хүргэж байна. Цаашид банкны эрсдэлийн удирдлагын талаар өгүүлсэн дэвтэр гаргахаар төлөвлөж байна.