Ном "Мэдээ уншихаа боль" Ролф Добэлли Нийгэм, улс төр
2013 онд Ролф Добэлли өрөө дүүрэн сэтгүүлчидтэй уулзах үедээ би мэдээ уншдаггүй гэж ярьжээ. Энэ явдал бөөн шуугиан дэгдээв.
Яагаад ийм үзэл бодолтой болсноо тэр энэ номдоо дэлгэрэнгүй тайлбарлажээ. Тэр одоо хүртэл энэ үзэл бодолдоо үнэнч хэвээрээ байгаа бөгөөд одоогоор лав 10 аад жил мэдээ уншаагүй байна.
Цэгцтэй сэтгэх урлаг номын зохиолч Ролф Добэллийн эл ном уншигчдад хэрхэн мэдээгүй амьдрах нууц, мэдээ уншихаа байснаар ямар давуу талуудыг олж нээдэг, хэрхэн сэтгэл зовнилоо багасгаж ,илүү амар амгалан болдгийг харуулна. Улам бүр түгшүүрээр дүүрч, талцаж буй дэлхий ертөнцөд МЭДЭЭ УНШИХАА БОЛЬ ном уншигч таныг амар амгалан, цэцэн мэргэн рүү хөтөлнө.