Ном "Хүн түүний дотоод ертөнц" Л.Энхтайван Хувь хүний хөгжил
Нотолж батлах шаардлагатай гэж үзсэн сэдвээр энэ ном бичигдсэн бөгөөд баримт нотолгоо зайлшгүй шаардлагатай ухагдахууны талаар энд өгүүлэх болно. Ойлгомжтой хэр нь ойлгомжгүй болсон зүйлийн талаар бид ухамсрын шинэ төвшинд хүлээн авах шаардлагатай болоод байгааг уншигч танд сануулах зорилгоор энэ ном бичигдсэн байгаа билээ. Ойлгомжтой гэж үзэж байсан аливаа зүйлс гэнэт огт ойлгомжгүй болох тохиолдолтой та амьдралдаа цөөнгүй таарч байсан биз ээ.