Төвлөрлийн ашиг тус хувийн өндөр бүтээмжээр хязгаарлагдахгүй билээ. Гүн төвлөрөл танд бусдыг удирдан чиглүүлэх, тодорхойгүй нөхцөлд голыг нь олсон шийдвэр гаргахад туслаад зогсохгүй мэргэжилдээ дурлан бахдах мэдрэмжийг тань сэргээх болно. Гэтэл оффис дээр жингэнэх утаснууд, дотоод улс төрийн толхилцоо, өдөр тутмын сэтгэлийн зовуурь бүхэн тогтвортой төвлөрлийг дэнжгэнүүлж байдаг. Тиймээс хувийн төвлөрөх чадвараа бэхжүүлж, багийнхаа төвлөр ийг удирдаж, сатаарах орчлоос гарах арга замыг чиглүүлэх уг номыг танд санал болгож байна.Энэхүү номоос дараах нийтлэлүүдийг уншаарай Төвлөрөлтэй удирдагч Сэтгэл хөдлөлийн чадамжаа ашиглан стресс, сатаарахуйн орчлоос гарах нь Төвлөрлөө сайжруулахын тулд анхаарал тань хэрхэн сарнидгийг анзаарч мэд Ажил дээр анхаарал сарниад байх үед яах вэ? Ажиллах хүсэл төрөхгүй үед ч хэрхэн ажлаа хийх вэ? Бүтээмжтэй ажиллах тухай зөвлөгөөнд дургүй хүмүүст зориулсан зөвлөгөө Ид ажлын үеэр эрч хүчээ төвлөрүүлэх 5 арга Танай баг цагийн менежментийн биш төвлөрлийн асуудалтай юм биш биз? Өдөр тутмын ажилдаа тогтоохуйн дадлыг хэрэгжүүлэх нь Таны тархи хэсэг зуур л төвлөрч чадна