СЭТГЭХҮЙН ЦАР ХҮРЭЭНИЙ ГАЙХАМШИГ Хүмүүний хүч чадлыг сэтгэх цар хүрээ нь тодорхойлдог. Та хэн байхаа, хүсэл мөрөөдөлдөө яаж хүрэхээ та өөрөө шийднэ.Танд та өөрөө ч мэдэхгүй асар их боломжууд, хүч чадлууд бий. Олон хүн амжилтыг бүтээхэд арга, техник хэрэгтэйг мартдаг. Харин та энэ номыг уншиж байгаагаараа ийм аргуудыг сонгож, өөрт байгаа хүч чадлаа зөв ашиглаж чадна.Энэ номын тусламжтайгаар та өөрийн бодол санааг зөв тэнхлэгт төвлөрүүлж, өөрийгөө чамлаж голох муу зуршлуудаасаа салж, сэтгэх цар хүрээгээ тэлж, хэнээс ч хамааралгүйгээр, өөрийн хүчээр өөрийнхөө амжилтыг бүтээж бий болгох хүч чадлыг олж авна. Таны бүтээлч чанар, асуудлыг шийдэх чадвар, бусдын хайр хүндэтгэлийг олох чадвар сэргэнэ. Та дэвшилтэт бодол санаагаа тэтгэж, анхаарал төвлөрүүлж, хүмүүстэй ойлголцож, бүхнийг бодитойгоор үнэлж цэгнэх чадвараа ахиулна. Сэтгэлгээнийхээ цар хүрээг тэлэхийн таны амьдралд авчирч буй эерэг үр нөлөөг та өөрөө ч гайхан бишрэх болно.