Ном "MOMMY MENTOR"

Ном "MOMMY MENTOR"

Барааны код:
1142778
Худалдах үнэ

28,780₮

3-c дээш авбал
25,480₮
Хэмнэлт
9,900₮

Үзүүлэлт

Насны ангилал
20 наснаас дээш
Зохиолч
Т.Гүлдаурен

Дэлгэрэнгүй мэдээлэл

MOMMY MENTOR номын танилцуулга

Хүүхдийн хувьд ээж хэмээгч нь дулаахан ертөнц нь. Ээжээрээ тэврүүлэхдээ тэд энэ дэлхийн хамгийн зөөлөн гарыг мэдэрдэг. "Ээж ээ" гэж итгэл төгс дуудахдаа хамгийн найдвартай туслагч хажууд нь байгааг үргэлж мэдэж байдаг. Ээжийнхээ дэргэд байхдаа тэд юунаас ч айдаггүй. Ээжээсээ тэд хамгийн их урам зоригийг авдаг.

Ээж хүн хүүхдийнхээ гараас хөтлөн ертөнцийг танин мэдэх уртаас урт аялалд хамтдаа гардаг юм. Энэ аялал баяр жаргалаар ч, сорилт бэрхшээлээр ч дүүрэн байх агаад аяллын турш хүүхэд амьдралыг танин мэдэж, хөгжиж, боловсордог.

Амьдрал гэгч асар том хаалгаар хүүхдээ чиглүүлэн оруулах шидэт түлхүүр нь ээжийн гарт бий. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хүүхдүүдийнхтэйгээ даагаад явах хүч ээжийн зүрх сэтгэлд бий. Зөв амьдрахуйн замыг нь зааж өгөх чадал ээжийн уужим ухаанд бий. Хамгийн гайхамшигтай нь, ээж бүрт хүүхдээ аз жаргалынх нь зам руу хөтлөх боломж бий. Ээж бүр анхнаасаа хүүхдийнхээ ментор нь. Хамгийн гол нь хэр сайн ментор байх вэ гэдэг, хүүхдээ хэн болгох нь танаас шалтгаална. Хичээл зүтгэл хэрэгтэй.

"Төгс ээж гэж байдаггүй, харин хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ хийдэг ээж гэж бий.

Ээж хүн хүүхэддээ энэ ертөнцийг таниулдаг бөгөөд ертөнцийг ямар өнгөөр харуулах нь ээжээс маш их шалтгаалж байдаг. Хүүхэддээ бага балчираас нь зөв бурууг ялган таниулах үүрэг эх хүнд ноогддог. Энэ болохгүй, тэр болно гэдгийг хүүхдийн өөрийнх нь ойлгох хэлээр зааж өгнө. Жишээ нь хүүхдийг хэдэн сартайгаас нь л үүнийг идэж болохгүй шүү, үүгээр тоглож болохгүй шүү гэдгийг “баба”, гоё сайхан зүйлсийг “гого” гэх зэргээр хэлж ойлгуулдаг шүү дээ. 5 сартайгаасаа хүүхэд “гоёо гоёо гоёо” гэсэн дууг дуулж алгаа ташиж сурдаг. Хүүхэд менти[1] харин түүнийг нь байгалийн зөнгөөрөө сайтар сурч авна. Цэцэрлэгийн насанд хүрэхэд мөн л ээжүүд түлхүү хүүхдийнхээ хөгжилд анхаарч, хамтдаа зураг зурж, бүтээл хийж, сэтгэхүйг нь хөгжүүлдэг. Сургуульд ороход ч, өсвөр насанд ч ээж онцгой үүргийг гүйцэтгэнэ. Боловсрол гэх зүйлийг сайн сургуульд даатгаад үлдээдэг үе аль хэдийнээ улирч, хэн хэдий чинээ хүүхэддээ цаг гаргаж, хамтдаа мэрийн суралцана, сургуулийн аливаа ажилд идэвхитэй оролцоно, түүний хүүхэд сайн чанартай сурдаг болсон цаг үе ирээд буй билээ.

Цаашлаад хүүхдийнхээ авъяас чадварыг илрүүлэхэд, номд дуртай болгоход, хүнлэг энэрэнгүй хүн болоход бүгдэд нь ээж хамаатай. Ном унш гээд үглээд суух бол үр дүнтэй арга биш. Ээж өөрөө эрт босдог байх, ээж ном уншдаг байх, ээж хөдөлмөрч байх, ээж бүтээлч байх, ээж ухаалаг байх нь хүүхдүүддээ яг л толин тусгал мэт нөлөөлдөг болох нь анзаарагддаг. Эх хүн хүүхдийнхээ харилцаа, боловсрол, хөгжил, харилцаа, ёсзүй, хүмүүжилд ээж хамгийн чухал нөлөөг үзүүлнэ.

Хүүхдүүддээ хэрэгтэй бүхнийг нь зааж өгөхийн тулд ээж өөрөө мэдлэг байх ёстой болно. Хүүхдүүддээ үлгэр сайн үлгэр дууриалал үзүүлэхийн тулд ээж өөрөө хичээх хэрэгтэй болно. Дэлхий тэр чигээрээ өөрчлөгдөж, бүх салбар шинжлэх ухаан маш эрчимтэй хөгжиж, ажилтай байх, хоолтой байх өрсөлдөөн өдөр бүхэн улам ширүүн болж буй энэ цаг үед зүгээр л урсгалаар нь өсгөөд явчихна гэдэг хэтэрхий хангалтгүй хэрэг. Аяндаа болчихдог зүйл гэж хаана ч байхгүй. Өвөө эмээ маань хүүхдээ ингээд өсгөчихдөг байсан гэдэг бодлоосоо чөлөөлөгдөх хэрэгтэй. Өвөө эмээгийн үе, аав ээжийн үе, бидний үе, бидний хүүхдүүдийн үе бүр огт өөр болсныг бид маш сайн ойлгож ухамсарлах хэрэгтэй. Ээж бүхэн хүүхдээ сайн хүмүүжүүлмээр байгаа. Хамгийн сайн боловсролыг эзэмшүүлмээр байгаа. Магадгүй юунаас, хэрхэн эхлэхээ л мэдэхгүй байгаа. Ээжүүдэд хүүхэд хүмүүжлийн чиг хандлагын талаар ойлголт өгөх, хамгийн хэрэгцээтэй байж болох мэдээллийг товч тодорхой байдлаар хүргэхэд миний MOMMY MENTOR номын зорилго оршин буй. Бас би ээжүүддээ урам зоригийг өгөхийг хүссэн. Таны хүүхдийн ирээдүй таны гарт шүү, таны хүүхэд таны үнэт зүйл юм шүү гэдгийг ухааруулахыг хичээлээ. Ээжүүддээ урам зориг өгөхийг хүслээ.

Би хэн бэ гэж би заримдаа өөрөөсөө асуудаг. Хэн нэгний хувьд гэр бүлийн гишүүн, өөр нэгний хувьд бизнесийн хамтрагч, уншигчдынхаа хувьд зохиолч, суралцагчдынхаа хувьд ментор, харин хүүхдүүдийнхээ хувьд би ЭЭЖ нь. Тэгэхээр надад ийм олон дүр байна. Харин Mommy Mentor номдоо би ЭЭЖ гэдэг дүрээ онцлон бичих болно. Ээж Гүлдаурений ертөнцөөр хамтдаа аялах болсонд баярлалаа. Бас бид хамтдаа таны ертөнцөөр ч аялах болно.

Mommy Mentor ном 6 бүлгээс тогтох бөгөөд би энэхүү номоо хүүхэддээ хайртай ээж бүхэнд зориулав.

Зохиолч Т. Гүлдаурен

homepage
Нүүр
Шуурхай
Хямдралтай
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч