1926 онд анх гарснаасаа хойш маш олон хэлнээ хөрвүүлэгдэж өдгөө ч уншигдсаар буй лонгсэллер, хувийн санхүүгийн библ гэгдэх алдарт The Richest Man in Babylon ном англи хэлнээс шинээр орчуулагдаж худалдаанд гарлаа.
Нимгэн түрүүвчийг "эмчлэх" аргыг өгүүлэх энэхүү номыг хөрөнгө санхүүгийн ойлголт өгөх гарын авлага гэж болно. Үнэхээр ч эл номын зорилго санхүүгийн амжилтад хүрэх чин эрмэлзэлтэй хүмүүст хөрөнгө мөнгө олох, хадгалах, илүү гарснаа эр гэлдүүлж орлогоо нэмэгдүүлэхэд туслах арга ухааныг заах юм.
Тэртээ зургаан мянган жилийн өмнө чинээлэг хүнээр дүүрэн Вавилоны гудамжинд үйлчилж асан тэрхүү хууль өнөөдөр ч хүчинтэй хэвээр.