Хүмүүс амьдрал, ажил хэргийн харилцаандаа өдөр бүр шахам “хэцүү яриа”-нд оролцдог. Хэцүү яриа гэдэг нь хэн нэгэнд зайлшгүй хэлэх шаардлагатай ч хоолой дээр тээглээд гарч өгдөггүй тэдгээр үгс юм. Үүнийг хийхгүй л бол ажил, эсвэл хувийн харилцаа доголдохыг мэдсээр байж амаа үдээд, эсвэл бүр эсрэгээрээ амандаа орсноо шууд хэлж орхих үед юу болдгийг бид бүгд туршлагаараа мэднэ. Тэгвэл одоо ул суурьтай, ухаалаг аргаар ярилцаад үзвэл ямар вэ? Энэхүү ном танд хэцүү яриаг амжилттай харилцан яриа болгон хувиргахад туслах дараах сэдвийг багтаажээ: