Японы Panasonic корпорацийг үүсгэн байгуулагч Мацүшита Коносүкэ уг номын бичвэр тус бүр дээр өөрийн амьдралын замдаа ухаарч ойлгосон, мэдэрсэн зүйлсээ хэлхсэн агаад үүн дотор бие хийгээд сэтгэлийн баялаг, бадрангуй нийгмийг бий болгох юм сан гэсэн хүсэл мөрөөдөлдөө тулгуурлан өөрийн санаа бодлоо илэрхийлэн бичжээ.