Нийгмийн шинжлэх ухааны хамгийн цогц салбарт тооцогддог социологийн сонирхолтой тал нь түүний судалгааны олон талт байдалд оршдог.
Гэхдээ хэн нэгэнд нь олон талтай мэт харагдавч нөгөөд нь төөрөгдүүлэхээр, эцэс төгсгөлгүй мэт санагддаг.
Ийм сэтгэгдлийг сөрж ажиллахын тулд, мөн төвлөрдөг асуудлууд, үндсэн судлагдахуунуудтай зохион байгуулалт бүхий ажлын талбар гэдгээр нь социологийг илүү хүртээмжтэй болгохын тулд энэхүү социологийн лавлах толийг тухайн салбарыг сонирхож буй шинэ хүмүүст болон ахисан түвшний уншигчдад зориулан гаргаж байна.
Reclam хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг энэхүү тайлбар тольд “оролцогч”, “ажил/чөлөөт цаг”, “гэр бүл”, “анги/давхарга”, “улс төр”-өөс авхуулаад “хүрээлэн буй орчин”, “зан төлөв”, “соёл иргэншил” зэрэг социологийн хамгийн чухал нэр томьёог хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд тайлбарласан болно.
- Сэдэв болгон товч тайлбараар эхлэх бөгөөд ихэнхдээ түүхэн болон системчилсэн бүтэц бүхий тайлбар ард нь бий.
- Сэдвийн төгсгөлд буй эх сурвалжийн богино жагсаалт нь тухайн сэдвийг илүү гүнзгий судлах боломжийг олгож буй юм.