Ном Монгол хэлний хоршоо үгийн толь-НС
Үлдэгдэл цөөн тул барааны кодыг чатаар илгээж үлдэгдлээ баталгаажуулан захиалга хийгээрэй.
Үзүүлэлт
Дэлгэрэнгүй мэдээлэл
“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол хэл соёл” цувралын VI боть бөгөөд монгол хэлний 8000 гаруй хоршоо үгийг цагаан толгойн дэс дарааллаар байрлуулан, тус бүрийн утгыг тайлбарлаж, уран зохиолын жишээгээр баяжуулан нэрийн хоршоо үг, үйлийн хоршоо үг, бусад хоршоо үг хэмээн гурван бүлэгт хуваан, хавсралт хэсэгт нэг үгийг олон үгтэй хоршсон байдлыг жагсаaлтаар үзүүлсэн юм.
Монгол хэлэнд өргөн хэрэглэгддэг, утга үүргийн хувьд өвөрмөц сонин онцлогтой хэлний нэгж бол хоршоо үг юм. Үг гэдэг хүмүүсийн харилцааны чухал хэрэглүүр төдийгүй тэр үгийг давхар хоршиж хэрэглэх нь монгол хүний сэтгэлгээтэй салшгүй холбоотой. Учир нь үг хорших үзэгдэл нь дэлхийн бусад хэлэнд түгээмэл биш, зарим хэлэнд байх боловч тун цөөн тохиолддог үзэгдэл. Хоёр үг хоршсоноороо нэгийн утга нөгөөгөө тэлэн, санааны явцууг өргөсгөж, илүү тод, олон талт утгыг илэрхийлэх төдийгүй санааг нэмэн дэлгэрүүлэх, хураан товчлох, эрчимжүүлэх, тодосгох зэрэг найруулгын олон өнгө аясыг илтгэдэг.