Хадо гэж юу вэ? Сэтгэл санаагаар унасан үедээ хэн нэгэнд тэврүүлсэний дараа гэв гэнэт сэтгэл уужирч, дотор хөнгөрсөнөө мэдэрсэн тохиолдол байгаа юу? Хэрэв ийм зүйл тохиолдсон бол хамгийн анхны жинхэнэ Хадо үйлчилж эхлэсэн нь тэр. Хадо бол бүх юманд байдаг амьдрах хүч мөн. Та амьдралынхаа утга учрыг баяжуулж, өөрийнхөө эргэн тойрны ертөнцийг сайжруулахын тулд энэ хүчээ ашиглаж болно. Хадогийн хүч таны сэтгэл зүрхнээс гардаг. Хэрвээ та хэн нэгний талаар зүгээр бодох юм уу санаа тавих юм бол тэр хүний төлөө хадо-гийн хүчээ илгээж байна гэсэн үг юм. Өөрийнхөө хадо-гийн хүчээ ашигласнаар хэдий чинээ сайн үйл бүтээж чадах вэ гэдгээ төсөөлөөд үзээрэй.
Энэхүү номонд хэрхэн Хадо-г ашиглан өөрийгөө, бусад хүмүүс болон адгуус амьтдыг эдгээх, хадо-гийн хүчээ хөгжүүлэх гэх мэт хичээлүүдийн талаар мэддэг болох боломжтой.