Ном "Амьсгал" Жэймс

Ном "Амьсгал" Жэймс

Барааны код:
1142985
Худалдах үнэ

24,980₮

4-c дээш авбал
22,380₮
Хэмнэлт
10,400₮

Дэлгэрэнгүй мэдээлэл

Амьсгал бол төрсөн цагаасаа л зөнгөөрөө хийдэг хүн бүрийн чаддаг зүйл байтал зөв амьсгалах, буруу амьсгалах гэж юу яриад байна гэж та гайхаж магадгүй. Амьсгал бидний төсөөлж байгаа шиг тийм энгийн, ач холбогдолгүй үйлдэл биш билээ. Бидний авсан амьсгал бүрээр биед орох хэдэн тэрбум молекул биеийн эд эсэд нэвчиж, хаа хүрэх вэ гэдэг нь агаар хамраар орж ирсэн үү, амаар орж ирсэн үү, хэр хурдан, удаан, хүчтэй, гүн амьсгалж байгаагаас хамаардаг. Хамраар, эсвэл амаар амьсгалахад хүний биед ямар нөлөө үзүүлдэг, ямар ялгаатай гэдгийг батлан харуулахаар Жэймс Нэстор Стэнфордын судлаачидтай хамтран өөрийн бие дээр туршилт явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгөхийг зорьжээ. Цаашлаад буруу амьсгалаас үүдэлтэй асуудлууд хэзээнээс эхлэв, үүний уг үндэс юу байв гэдгийг эрж хайх явцдаа эртний хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллолт, эрүүл мэнд ямар байсныг судалж мэдэн, эрдэмтэн мэргэд, судлаачдын бий болгож хөгжүүлсэн амьсгалын дасгал техникүүд хүний биед хэрхэн ач тусаа өгдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, туршилтын үр дүнтэй нь хамтатган тайлбарлажээ. 

Зохиолч энэхүү номдоо хөндөж гаргасан асуудал бүрийг олон арван судлаачдын хийж байсан туршилт, эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгаанд тулгуурлан бичсэн байна. Номтой холбоотой баримт нотолгоог цааш дэлгэрүүлэн судлах сонирхолтой хэн бүхэнд хэрэг болох үүднээс 300 орчим шинжлэх ухааны материалын жагсаалтыг ном зүй хэсэгт тайлбарын хамт оруулсан болно. 

Бид яаж амьсгалж байгаагаа ч анзаарах сөхөөгүй яваа өнөөгийн завгүй нийгмийн эрүүл мэндийн нийтлэг асуудлын шалтгааны нэгээхэн хэсгийг Амьсгал-аас олж авна гэдэгт итгэлтэй байна. 

  “Энэхүү ном хүн төрөлхтний хувьсал, анагаах ухааны түүх, тамирчдын тэсвэр тэвчээр зэрэг маш олон зүйлийн талаар эрэл хайгуул хийсэн. Гэхдээ үүнээс илүүтэйгээр та номоос өөрийгөө шинжилж таних болно” хэмээн зохиолчийн хэлсэнчлэн буруу амьсгалснаас үүдэх нойргүйдэл, харшил, багтраа, шүд амны гаж хөгжил, цаашлаад стресс бухимдал, сэтгэлзүйн асуудлын уг үндэс чухам юу вэ гэдгийг та мэдэх болно.

homepage
Нүүр
Шуурхай
Хямдралтай
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч