Хавдар, чихрийн шижин болон даралт ихэсхээс үүдэлтэй өвчнүүдээс холуур байж, эрүүл саруул амьдармаар байна. Ядарч, хөгшрөхийг хэзээ ч үл мэдрэх биетэй, залуухнаараа баймаар байна. Эдгээр нь бүгд л хүн бүрийн бодож явдаг хүсэл биш гэж үү? Харамсалтай нь хүн төрөлхтөн өвчин гэгчтэй огт учрахгүйгээр амьдарна гэдэг боломжгүй юм. Нас ахих тусам эд эс маань хөгширч, өвчин болон бие тавгүйдэл, хөгшрөлтийн үндэс суурь болдог.
Түүнчлэн өдөр тутмын хооллох хэв маяг нь хүний эрүүл мэндэд маш том нөлөөг үзүүлж байдаг. Ялангуяа байнга хэтрүүлэн идэх болон сахарын зохисгүй хэрэглээ нь таны биеийг аажим аажмаар зэврүүлж байдаг. Тэгвэл яг яавал эрүүл саруул бөгөөд залуухнаараа амьдарч чадах юм бол оо?
Өнөөдрийг хүртэл эрүүл саруул урт наслах, хөгшрөлтийг удаашруулах төрөл бүрийн хооллох арга барилыг нээн илрүүлсээр ирсэн. Гэхдээ, сүүлийн үеийн анагаахын шинжлэх ухааны нотолгооноос үзвэл, “юу юу идэж болох, болохгүй вэ” гэдгээс “идэхгүй байх хугацаагаа уртасгах” гэдэгт илүү анхаарлаа хандуулдаг болсон байна. Энэхүү номонд танилцуулах мацаг барих арга барил нь 2016 онд физиологи, анагаахын шинжлэх ухааны нобелийн шагналыг хүртсэн “Автофаги” хэмээх судалгааны ажилд үндэслэсэн болно.
Илүү дэлгэрэнгүйг номын үндсэн бүлгүүдэд тайлбарласан ба “Автофаги” гэдэг нь “хөгширсөн эд эс шинээр дахин төрөх” хүний бие махбодын механизм юм. Долоо хоногт ганц удаа ч болтугай мацаг барьж өлсгөлөн байх хугацааг биедээ гаргаснаар хэтрүүлэн идсэнээс үүдсэн хор нөлөөг арилгаж, хөгшрөлт болон буруу хооллолтын улмаас үүссэн хохирол ч үгүй болж, автофаги идэвхэждэг байна. Өөрөөр хэлвэл бие махбод маань дотроосоо залуужин, сэргэдэг гэсэн үг юм. Үүнээс гадна, энэхүү арга барилыг хэн ч гэсэн хялбархан хэрэгжүүлэх боломжтой ба үр дүн нь ч хурдан мэдрэгддэг. Мөн хавдар, дементиа, чихрийн шижин болон даралт ихдэх эмгэг гэх мэтийн өвчнүүдээс ч урьдчилан сэргийлдэг шидэт арга барил юм.
Та бүхэн энэхүү номыг уншаад заавал мацаг хэмээх хамгийн шилдэг эмээр эрүүл саруул бөгөөд залуу насаа эргүүлэн олж аваарай.