Мөрөөдөл баян хоѐр баатрын маань адал явдал зөвхөн үүгээр
төгсөөгүй ч байж мэднэ. Цаашдын адал явдлыг зөвхөн Баатар,
Цэдэн хоѐр ч биш, олон хүүхэд зохиох нь магад. Юу боловч энэ
удаа Цэдэн, Баатар хоѐр уншигчдаасаа уучлалт гуйж тууж маань
төгсөв. Уншигч найз нар минь баяртай. Хожим тохиолдох хөгтэй
хөгжилтэй адал явдлаа бид хоѐр заавал ярина гэж Цэдэн, Баатар
хоѐр толгой бөхийн ѐсолж байна.