Хүн чанартай , чин сэтгэлтэй, зөв хүн, болоход туслах ном
Хүүхэд эд материалаас бус өдөр тутмын жижиг зүйлээс аз жаргалыг мэдэрдэг болж өсөх нь ирээдүйн тэдний амьдралд ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ СЭТГЭЛЗҮЙН ЧУХАЛ ЧАДВАР юм. Зөвхөн мөнгөтэй байх үедээ бусдыг баярлуулах биш үгээрээ, үйлдлээрээ бусдад тусалж өөрөө ч түүнээсээ аз жаргалыг мэдэрч чаддаг дадлыг хүүхдэдээ эзэмшүүлээрэй.
Хэрвээ та хүүхдээ аль болох залуу насандаа САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРЭЭСЭЙ гэж хүсэж байвал эхний алхам болох олсон ОРЛОГО БҮРИЙНХЭЭ 10%-ийг хөрөнгө оруулалтад зориулан хадгалах дадалд сургаарай.
Хадгаламж дахь мөнгө өсөж, тодорхой хэмжээнд хүрсэн үед хүүхэдтэйгээ хамт судалж суралцсан мэдлэг, чадвар дээрээ үндэслэн инфляци болон хадгаламжийн хүүг давсан илүү өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдэд мөнгөө оруулан өсгөж болно.
Ингэж 10%-ийг тогтмол хадгалж сургахдаа үе үе их мөнгө олохоороо хадгалах биш олсон орлого бүрээсээ сар бүр заавал банк
дахь хадгаламж руугаа хийх нь чухал гэдгийг ойлгуулаарай. Энэ нь цаашдаа хөрөнгө оруулалт хийж сурахад шаардлагатай нэн чухал
дадал зуршил юм. Уг номоос:
Хөрөнгө оруулалтын хуримтлал ба хүслийн хадгаламж хоёрыг хүүхдэд дадуулах ЭЭЖИЙН БАНК
Хэзээнээс мөнгө хадгалуулж сургах, хэзээ карттай болгох
Аав ээжийн карт болон утсанд мөнгө өөрөө ургадаггүй
Халаасны мөнгөний орлого зарлагыг бичиж тэмдэглүүлж сургах үр дүнтэй аргууд, асуулга, дасгал ажлуудыг хийлгээрэй.