Дуудлага худалдаа
ХямдралБэлэгтэйБрэндБайгууллагад
Ном "Байгаль Орчинтой Харилцах"

Ном "Байгаль Орчинтой Харилцах"

Барааны код:
1143052
Худалдах үнэ

6,898₮

4-c дээш авбал
6,098₮
Хэмнэлт
3,200₮

Үзүүлэлт

Төрөл
Ном
Насны ангилал
6+
Зохиолч
Кимико Такахаши

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хүүхэд эхлээд байгалийн юмс үзэгдэл, өөрчлөлт хувирлыг бодитоор харж мэдэрч, ойлголт авдаг. Орчин тойрныхоо ургамал, амьтныг хараад сэтгэл нь хөдөлнө. Амьтай гэдгийг нь анзаарч, хэрхэн харьцах талаар бодно. Дараа нь тэрхүү ойлголтоо бусдад илэрхийлнэ, лавшруулж мэдэхийг хүснэ. Энэхүү хүсэл нь нэмэгдсээр байгалийг хүндлэх, хайрлан хамгаалах сэтгэлтэй болно.Хүүхдийн хүмүүжлийн тухай яриа хүссэн хүсээгүй хүн бүрд хамаатай. Түүгээр ч барахгүй нийгмийн тасралтгүй дэвшил, хувьслыг даган өөрчлөгддөгөөрөө онцлог бөгөөд төвөгтэй ч гэмээр сэдэв юм. Үр хүүхдээ сайн хүн болгохыг хүсдэггүй хүн гэж үгүй. Харин яаж гэдэг асуудал дан ганц эртнээс уламжилж ирсэн ёс заншлаар шийдэгдэх боломжгүй.Хүүхэд адгуус амьтнаас ялгаатай нь рефлексээр хар аяндаа амьдрах чадвар олж авдаггүй. Тэдэнд бүхнийг зааж, үлгэрлэж байж хүн болгодог тул томчууд хүүхэдтэйгээ цаг үргэлж, уйгагүй ажиллахаас өөр замгүй гэсэн үг юм. Мөн хүүхдийн хүмүүжил зөвхөн эцэг эх төдийгүй эмээ өвөө, цэцэрлэг сургууль гээд амьдарч буй орчных нь бүх хүний үг үйлдлээс хамааралтай. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөртэй нь харилцаж буй бүх хүний харилцаа, хандлагын эцсийн нэгдмэл үр дүн юм. Тиймээс л хүүхдийн хүмүүжлийн асуудалд хамаарахгүй үлдэх хүн гэж бараг үгүй.Хүүхэд хүмүүжлийн янз бүрийн онол, зөвлөгөө олон байдаг ч энгийн амьдралд хэрэгжүүлэхэд дөхөм жишээ, хүн бүрд ойлгогдох арга зүй дутагдалтай санагдах нь бий. Тиймээс бид Япон улсад бага насны хүүхдийг хүмүүжүүлэхэд баримталж буй орчин үеийн чиг хандлагын тухай “10 чадвар ба нэмэх 5” номоос сэдэвлэн, монгол цэцэрлэгт болсон бодит тохиолдлуудаар жишээ авч, хялбар тайлбарлахыг хичээн энэхүү арван цуврал гарын авлагыг боловсрууллаа. Хүүхэдтэй харилцдаг хэн бүхэнд энэхүү гарын авлага хүүхдийн хүмүүжил гэдэг үнэн хэрэгтээ мэргэжлийн хүнд даатган орхих асуудал биш, харин энгийн, жижиг зүйлээс эхэлдэг, бүгдэд хамаатай гэдгийг ойлгуулаад зогсохгүй, хандлагаа өөрчилж, хүүхдийг илүү сайн таньж мэдэхэд нь тусална хэмээн найдаж байна.
homepage
Нүүр
Шуурхай
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч