Зуслан
Аялал
ХямдралБэлэгтэйБайгууллагад
Ном "Үг Яриагаар Харилцах"

Ном "Үг Яриагаар Харилцах"

Барааны код:
1143911
Худалдах үнэ

6,898₮

4-c дээш авбал
6,168₮
Хэмнэлт
2,920₮

Үзүүлэлт

Төрөл
Ном
Насны ангилал
6+
Зохиолч
Кимико Такахаши
Зориулалт, үзүүлэх үйлчилгээ
Танин мэдэхүй, оюуны хөгжил

Дэлгэрэнгүй мэдээлэл

Бага насны хүүхдэд үг яриагаар харилцах чадвар хэрхэн бий болж, хөгждөг хийгээд томчууд бид үүнийг нь хэрхэн дэмжих, нөгөөтээгүүр хүүхдийг яриач хэмээн шахаж шаардах нь ямар үр дагаварт хүргэдэг талаар энэ цувралд өгүүлнэ.Бага насны хүүхдийн үг яриагаар харилцах чадвар гэдгийг багш болон найз нартайгаа сэтгэл санааны байдлаа илэрхийлэн ойлголцох, зурагт ном, үлгэр домогтой танилцах зэргээр үгийн сан нь баяжиж, бодсон, үзсэн харсан зүйлсээ үг яриа болгон илэрхийлэхээс гадна бусдын яриаг анхааралтай сонсох, харилцан ярилцах сонирхолтой болох гэж ойлгоно.Хүүхдийн хүмүүжлийн тухай яриа хүссэн хүсээгүй хүн бүрд хамаатай. Түүгээр ч барахгүй нийгмийн тасралтгүй дэвшил, хувьслыг даган өөрчлөгддөгөөрөө онцлог бөгөөд төвөгтэй ч гэмээр сэдэв юм. Үр хүүхдээ сайн хүн болгохыг хүсдэггүй хүн гэж үгүй. Харин яаж гэдэг асуудал дан ганц эртнээс уламжилж ирсэн ёс заншлаар шийдэгдэх боломжгүй.Хүүхэд адгуус амьтнаас ялгаатай нь рефлексээр хар аяндаа амьдрах чадвар олж авдаггүй. Тэдэнд бүхнийг зааж, үлгэрлэж байж хүн болгодог тул томчууд хүүхэдтэйгээ цаг үргэлж, уйгагүй ажиллахаас өөр замгүй гэсэн үг юм. Мөн хүүхдийн хүмүүжил зөвхөн эцэг эх төдийгүй эмээ өвөө, цэцэрлэг сургууль гээд амьдарч буй орчных нь бүх хүний үг үйлдлээс хамааралтай. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөртэй нь харилцаж буй бүх хүний харилцаа, хандлагын эцсийн нэгдмэл үр дүн юм. Тиймээс л хүүхдийн хүмүүжлийн асуудалд хамаарахгүй үлдэх хүн гэж бараг үгүй.Хүүхэд хүмүүжлийн янз бүрийн онол, зөвлөгөө олон байдаг ч энгийн амьдралд хэрэгжүүлэхэд дөхөм жишээ, хүн бүрд ойлгогдох арга зүй дутагдалтай санагдах нь бий. Тиймээс бид Япон улсад бага насны хүүхдийг хүмүүжүүлэхэд баримталж буй орчин үеийн чиг хандлагын тухай “10 чадвар ба нэмэх 5” номоос сэдэвлэн, монгол цэцэрлэгт болсон бодит тохиолдлуудаар жишээ авч, хялбар тайлбарлахыг хичээн энэхүү арван цуврал гарын авлагыг боловсрууллаа. Хүүхэдтэй харилцдаг хэн бүхэнд энэхүү гарын авлага хүүхдийн хүмүүжил гэдэг үнэн хэрэгтээ мэргэжлийн хүнд даатган орхих асуудал биш, харин энгийн, жижиг зүйлээс эхэлдэг, бүгдэд хамаатай гэдгийг ойлгуулаад зогсохгүй, хандлагаа өөрчилж, хүүхдийг илүү сайн таньж мэдэхэд нь тусална хэмээн найдаж байна.
homepage
Нүүр
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч