Чи кино үзэх дуртай юу? Кино бүтээхэд юу, юу хэрэг болдгийг мэдэх үү? Тод асдаг гэрэл, дуу хураагуур, дүрс бичлэгийн аппарат хамгийн түрүүнд хэрэгтэй. Энэ бүгдийг Томас Эдисон бүтээсэн юм шүү дээ.
Томас Альва Эдисон 1847 онд АНУ-ын Охайо мужийн нэгэн гэр бүлд мэндэлжээ. Багадаа хүндээр өвдөж сонсголгүй болсон тэрээр сургуульд сурах боломжгүй болж, улмаар гэрээрээ боловсрол эзэмшсэн юм. Долоон жилийн турш телеграфын оператораар ажиллан, олон чухал зурвас илгээж байсан гэдэг. Тэрээр 22 насандаа зохион бүтээх ажилдаа бүрэн төвлөрөхөөр шийдэж, Нью Йорк хотыг зорьсон байна. Тэнд хөрөнгө оруулагчидтай танилцан, зохион бүтээх лабораторио байгуулжээ. Томас Эдисон нийт 1093 патент эзэмшдэг бөгөөд зохион бүтээхээс гадна тухайн үеийн техник, технологийн хөгжилд ч хувь нэмрээ оруулж, бидний сайн мэдэх телеграф, харилцуур утас, рентген, дахин цэнэглэдэг зай гэх мэт олон зүйлийг сайжруулан хөгжүүлсэн юм. Амжилт бол амархан ирдэг зүйл биш, харин бууж өгөлгүй, хөдөлмөрлөсөөр байвал хүрдэг зүйл болохыг хүн бүр үр хүүхдэдээ ойлгуулж, сургахыг хүсдэг. Энэхүү ном яг энэ зорилгыг тань биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.