Энэхүү дасгал ажлын дэвтэр нь элемент шугамтай дэвтэрээс тууш шугамруу шилжиж орж байгаа бяцхан дүү нартаа зориулж хийсэн бөгөөд 24 нүүр бүхий даган дуурайн бичих, хуулан бичих зүйр үгийн тайлбартай эхүүдтэй бичгийн хэвээ засах, аман зохиолын төрлүүдээс суралцахыг хүссэн хэн бүхэнд зориулагдсан 3 мм ийн өндөртэй бичүүлж хэвшүүлэх дэвтэр юм. Аман зохиолын бичил эхүүд болох хэлц үг, оньсого, ертөнцийн гурав, зүйр үг зэргийг цагаан толгойн үсгийн дарааллын дагуу бэлтгэсэн болохоор хэн боловч дуурайн зохиох, цэгцтэй сэтгэх, цээжлэн тогтоох үйл ажиллагаанд дөт байлгахыг зорьсон билээ. Дэвтрийг ашиглах заавар, хүнд үгсийн утга тайлбар зэргийг дэвтрийн хавтасны дотор талаас хараарай. Аман зохиолын баялаг сангаасаа тогтоож эрхэм сайхан эх хэлээрээ яруу сайхан ярьж, бичиж, хэрэглэж сураарай. Монгол хүн монголоороо үлдэхэд эх хэл минь хамгийн чухал нь билээ.