Эхний ном нь хандлага хэмээх ойлголтыг энгийнээр илэрхийлж, төслийн менежментийн судалгаа, төлөвлөлт, оролцогч талууд зэрэг ойлголтуудыг хүүхдүүддээ танилцуулсан.
Энэхүү ном маань төслийн менежментийн дараагийн ойлголтууд болох санаагаа хэлэлцэх, зах зээлийн судалгаа хийх, багаар ажиллах зэрэг ойлголтуудыг жишээгээр орууллаа. Эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид маань хүүхдүүддээ асуулт тавьж, харилцан ярилцаж номоо уншаарай. Мөн цаашлаад төслийн менежментийн аргачлалаар хүүхдүүддээ насанд нь тохирсон даалгавар өгч, бие даан хөгжих боломж олгохыг зориорой.