И.Ж.Дребберийн цогцос өнгөрсөн шөнө Лондон хотын нэгэн эзгүй байшингаас олдов. Үхлийн шалтгаан тодорхой бус. Хохирогчийн хаяг нь АНУ-ын Охайо мужийн Кливлэнд хот. Бүх төрлийн мэдээлэл өгсөн хүнд шагналтай. Учир битүүлэг аллагын хэргийг цагдаагийн ажилтнууд шийдэж чадахгүй байсан тул тэд дэлхийн хамгийн шилдэг зөвлөх мөрдөгчийг урьж, хэргийн газрыг шинжлүүлэв. Шерлок Холмс хамтран амьдрагч Ватсон эмчтэй цуг хэн ч тааварлашгүй гүн сэдэлтэй өшөө авалтын учгийг тайлах адал явдалд гарлаа.