Сток Мораны хатагтай Жулиа Стонер нас барсныг дуулгахад тун харамсалтай байна. Түүний үхлийн шалтгаан ТОДОРХОЙГҮЙ. Жулиаг амиа алдах үед сонсогдож байсан хачирхалтай чимээ дахин сонсогдох болов. Түүний ихэр Хелен нь ижил хувь тавилантай учрах нь цаг хугацааны асуудал гэдгийг сайн мэдэж байлаа. Аймшигт хуйвалдаан түүнийг хүлээж буй ийм нөхцөлд хэргийн эзнийг барих ганц арга нь үхлийн аюултай хавх руу өөрөө орох л байсан юм.