Ном "Тэрслүү Охидын
Үзүүлэлт
Дэлгэрэнгүй мэдээлэл
Уг номд дэлхийн бүх охидод тохиолддог бие физиологийн өөрчлөлт, эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйн асуудлыг дэлгэн өгүүлж товч тодорхой хариулт өгснөөрөө онцлог юм. Шилжилтийн нас, өсвөр нас хэмээх тун гайхалтай ч, нэлээд адармаатай үеэ ойлгож, өөрийгөө хайрлахад нь тэрслүү охидод тус болох билээ. Энэхүү ном нь “Надад юу тохиолдоод байна аа?”, “Миний сарын тэмдэг ирчихлээ”, “Охидын асуудал”, “Анхны хайр” зэрэг нийт 9 бүлэгтэй бөгөөд бүлэг бүрд тухайн асуудал юунаас болж үүсдэг, ямар өөрчлөлт гардаг, хэрхэн шийдэх боломжтойг товч тодорхой өгүүлсэн байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдын төдийлөн сайн ярилцдаггүй, ярилцахаас эмээдэг сэдвүүдийг тэрслүү охидод хүүрнэн өгүүлж, амьдралынхаа нэгэн онцгой, ер бусын үеийг бэрхшээл багатай, ханьтай даван туулахад туслах юм.Уг номын зохиолч Елена Фавилли бол Нью-Йорк Таймс сонины бестселлер зохиолч, сэтгүүлч бөгөөд өмнөх түүхүүдээрээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтойгоор тэмцэн, замд таарсан хэцүү бэрх бүхнийг хүч чадлаараа даван туулж, амжилтад хүрсэн гайхалтай эмэгтэйчүүдээр дамжуулан охидод урам зориг хайрлаж байсан бол энэ удаад “Тэрслүү охидын хөтөч” номоороо өсөж буй бүх тэрслүү охидын эрүүл мэнд, бэлгийн боловсролд санаа тавьж, найз нөхөд шиг, ээж эгч шиг нь зөвлөж, чиглүүлж, хайр халамжаа түгээж байна.